ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүхжилт, нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

    Цагаан будааны маск

    Ид шидийн мэт үр дүнгээ өгдөг нүүрний арьсыг чангалж, үрчлээ арилгах, гүн цэвэрлэж , нүхжилт арилган чийгшүүлэх, нөсөө толбыг арилгах цагаан будааны маскийг санал болгоё. Цагаан будаа нь линолины хүчил болон скваленыг агуулдаг бөгөөд хүчтэй антиоксидантуудаар баялаг учраас коллаген боловсролтыг сайжруулдаг. Япон бүсгүйчүүдийн шаазан шиг өө сэвгүй арьстай байдгийн нууц нь цагаан будааны тусгай маск хэрэглэдэгт оршдог байна.

    Орц: 3 амны халбага цагаан будаа, 1 амны халбага сүү, 1 амны халбага зөгийн бал

    Маск бэлтгэх арга:

    1.Цагаан будаандаа бага зэрэг ус нэмж чанах ба будаа чанасан усаа асгахгүй байлгана. Чанасан будаагаа зөгийн бал, сүүтэйгээ хольж хутгахад өтгөн маск бэлэн болно.

    2.Цэвэр, хуурай арьсандаа маскаа түрхээд бүрэн хатаалгүйгээр арилгаж, дараа нь будаа чанасан усаараа угаана.

    3.Цагаан будааны уг маскийг 7 хоногт 1 удаа бэлтгэн нүүрэндээ тавьснаар гайхалтай үр дүнг нь мэдэрнэ. Цагаан будаа нь арьсыг зөөлөн, чийглэг болгохоос гадна нөсөө толботой тэмцэж, нүүрний арьсны цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан будаанд агуулагдах антиоксидантууд нь үрэвслээс сэргийлээд зогсохгүй хэт ягаан туяаны улмаас арьсанд үүссэн нөсөө толбо, сэвхийг арилгах чадвартай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй