ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Архигүй өдөр” согтуугаар үйлдэгддэг хэрэг 2 дахин буурчээ

    Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийг төвөөс согтууруулах ундааны хэрэглээг хориглосон 1-р сарын 18-ны өдрийн хэрэг зөрчлийн тоог долоо хоногийн өмнөх лхагва гарагтай /1-р сарын 11/ харьцуулсан мэдээлэл гаргажээ. Архи, согтууруулах ундааны хэрэглээг хориглосон 18-ны лхагва гарагт согтуугаар танхайрсан, гэмт хэрэг зөрчил 2 дахин буурсан байна. Үүгээр зогсохгүй согтуугаар зөрчилд холбогдож, түр саатуулагдсан иргэдийн тоо 40.4 хувиар, харин цагдаагийн байгууллагад иргэд нийт дуудлага мэдээллийн тоо 1036 байсан бол "Архигүй өдөр" 540 болж 47.8 хувиар буурчээ. Түүнчлэн гэмт хэргийн хэмжээ 36 хувиар буурсан,  иргэдээс ирүүлдэг гэмт хэрэг, зөрчлийн өргөдөл 11.6 хувиар буурсан байна. Энэ бүх статистик мэдээлэл согтууруулах ундааг хориглоход нэгхэн хоногийн дотор ямар эерэг өөрчлөлт гарч болохыг харууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй