ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Гранд мед” эмнэлэг “Best of Mongolia-2016” – шилдгийн шилдгээр шалгарлаа

    Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо, Bestofmongolia.mn хамтран тав дахь жилдээ “BEST OF MONGOLIA” салбар салбарын оны шилдэг байгууллага, аж  ахуй нэгжийг олон нийтийн санал асуулгаар тодрууллаа. Цахим орчинд явагдсан санал асуулгад 500 мянга орчим хүн 650 гаруй байгууллагаас сонгон санал өгч хэрэглэгч олон нийтээс хамгийн өндөр санал авч шилдгээр шалгарсан байгууллагууд өчигдөр батламжаа гардлаа.  Тодруулбал “Best of Mongolia-2016 –Оны шилдгийн шилдэг байгууллага”-аар “Жигүүр Гранд” группийн “Гранд мед” эмнэлэг шалгарч “Шилдэг сувилал, амралтын газар”-аар “Баатарван” амралт сувилал, “Шилдэг хотхон хороолол”-оор “Гэгээнтэн” цогцолбор хотхон тус тус шалгарсан юм. Шагнал гардуулах ёслолын үеэр “Гранд Мед” эмнэлгийн Хөгжлийн Бодлого , Гадаад харилцаа хариуцсан захирал Д.Гончигсүрэн “Бид 2015 онд орон даяар “Нуруу, нугас, үеэ хайрлая аян” эхлүүлж,  нэг мянга гаруй хүнийг хамруулсан уг аян маань одоо ч үргэлжилж байна. “Best of Mongolia” бүх нийтийн шалгаруулалт бол манай хамт олонд урам зориг өгч, амжилтыг дуудсан шалгаруулалт” гэлээ. 

    “Гранд Мед” III шатлалын эмнэлэг

    “Гранд Мед” эмнэлгийн Хөгжлийн Бодлого , Гадаад харилцаа хариуцсан захирал Д.Гончигсүрэн

    “Гранд Мед” эмнэлэг Нуруу, нугас, үений мэс засал, мэс засалгүйгээр нурууны өвдөлтийг  эмчлэх чиглэлээр нарийн мэргэшсэн III шатлалын эмнэлэг юм. Тэр утгаараа дэлхийн жишигт нийцсэн  олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж мэс заслийн хамгийн сүүлийн үеийн бүрэн вакум хагалгааны өрөөнүүд, өндөр мэдлэгтэй, нарийн мэргэшсэн эмч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байна. 

    “Гэгээнтэн” тав тухыг дээд зэргээр хангасан цогцолбор хотхон

    "Жигүүр гранд" группийн Барилга үйлдвэрлэлийн ерөнхий инженер Т.Ууганбаяр

    “Жигүүр гранд” группийн сүндэрлүүлсэн “Гэгээнтэн” цогцолбор нийслэл хотод өнгө үзэмж, сүр жавхлан нэмж ихэмсгээр орших болоод жил гаруй хугацааг үдэж байна. Олон хүмүүсийн оюун ухаан, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтсэн хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшнээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалт бол яах аргагүй “Гэгээнтэн” цогцолбор хотхон юм. Энэхүү цогцолбор нь хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай дотроо “Гэгээнтэн кино” театр, хүүхдийн цагийн цэцэрлэг, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай, “Гэгээ” караоке, автомат тоглоомын төв, зоогийн газар, дэлгүүр, оффисын байрыг нэг дор цогцлоосон тав тухыг дээд зэргээр хангасан цогцолбор хотхон юм.

    Шилдэг амралт, сувилал “Баатарван”

    “Гранд Мед” эмнэлгийн харъяа “Баатарван” амралт, сувилалын газрын маркетинг олон нийттэй харилцах албаны дарга Г.Амарсанаа

    “Гранд Мед” эмнэлгийн харъяа “Баатарван” амралт, сувилал нь жилийн дөрвөн улирлын турш улирлын онцлогт тохируулан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг бөгөөд амрагчдын тав тух таатай орчныг дээд зэргээр бүрдүүлсэн амралт юм. Баатарван амралт сувиллын хамгийн чухал давуу тал бол “Гранд Мед” эмнэлгийн шилдэг мэргэжилтнүүд амрагч, сувилуулагч нарын эрүүл мэндэд онцгойлон анхаарч мэргэжлийн бүх талын үйлчилгээг ур чадварын өндөр түвшинд хүргэдэг юм. Мөн амрагч, сувилуулагч нар хагас люкс, стандарт зэрэглэлийн өндөр хурдны интернет, кабелын телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн өрөөнүүдэд амрах боломжийг олгожээ. Энэ онд “Баатарван” амралт сувиллын өргөтгөл ашиглалтад орох бөгөөд усан парк, дугуйн зам зэрэг амрагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй