ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Озоны цоорхой нөхөгдөж эхэлжээ

    MIT их сургуулийн судлаачид озоны цоорхойн 3.8 сая км.кв талбай  нөхөгдсөн хэмээн зарласан нь  2016 оны онцлох мэдээлэл байв.  “Шинжлэх ухаан” сэтгүүл  6-р сарын дугаартаа 3.8 сая км.кв буюу Энэтхэг улсын газар нутгаас ч илүү хэмжээгээр озоны цоорхой хумигдсан тухай нийтэлсэн. Анх 2000 оны 9-р сараас озоны цоорхойг хэмжиж эхэлсэн бөгөөд 2015 оны 10-р сарын байдлаар ийнхүү 3.8 сая км.кв талбайгаар багассан байна. Эрдэмтэд үүнийг “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол” гэх 30 жил хэрэгжиж байгаа олон улсын баримт бичгийн үр дүн гэж үзэж байна. Озоны цоорхойн хэмжээ ийнхүү багассан ч 2050 он хүртэл бүрэн хумигдахгүй гэж мөн дүгнэжээ. Анх озоны цоорхойн тухай 1985 онд тогтоож, хоёр жилийн дараа Монреалын протокол батлагджээ. Дэлхийн амьтан ургамлыг нарны хүчтэй цацраг туяанаас хамгаалдаг энэхүү хийн давхарга цоорсноор хүний биед л гэхэд хорт хавдар, нүдэнд цагаа буух тэргүүтэй олон өвчний эх үндэс тавигддаг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй