ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ханиадыг хүндрүүлэхгүй байх энгийн аргууд

    Ханиад томууны 80-90 хувь нь вирусын гаралтай байгааг уламжлалт анагаах ухааны магистр Н.Алтанхундага онцолжээ. Ийм ханиадад хүчтэй антибиотик эмчилгээ бус, дархлаа дэмжих, ардын эмчилгээнүүд илүү үр дүнтэй юм байна.

    1. Улаан манжингийн сироп.

    Хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлдэг байна. Сиропыг бэлтгэхдээ шинэ, хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн гурван удаа цайны халбагаар өгнө.

    2. Витаминжуулсан алим.  

    Ханиадны эхэн үед жигнэсэн алим тун үр дүнтэй. Бэлтгэхдээ алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн  жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. /Алимны оронд лийр хэрэглэж болно/

    3. Цэвэр жимсний ханд.

    Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөл шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно.

    4. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа.

    Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө. Дээр нь хоёр ширхэг лемонд нэг лемоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.

    5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
    6.Адууний мах сармистай шөл, адууний мах нь шим тэжээл баялаг тул сармистай нэгдсэнээр ханиадны нянгийн үржлийг зогсоож бие мах бодийг тэнхрүүлдэг.

    7. Мөн ханиадны эхэн үед сороол4, чацаргана5 тангуудыг хэрэглэх нь тун үр дүнтэй төдийгүй биед ямар ч хор нөлөө үзүүлдэггүй байна.
     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй