ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МУГТ С.Ням-Очир зодог тайллаа

    Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт даваа гарагт Спортын төв ордны А танхимд 14:00 цагаас эхэлж, нээлтийн үеэр олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очирын зодог тайлах ёслол боллоо.

    МУГТ С.Ням-Очир нь 1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Түүний биеийн өндөр 174 см, жин нь 78 кг. 1998 оноос  жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн тэрбээр эрэгтэйчүүдийн 73 кг-д барилддаг. Түүнийг анх жүдод хөтлөн оруулсан хүн бол Увс аймгийн багш  Ю.Баттогтох юм.
    Олон улсын хэмжээний мастер тэрбээр 2009 оны “Универсиад” наадмын хүрэл медаль, 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, “Дэлхийн цом” Мастеруудын цуврал, “Гран-при”, “Их дуулга” тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн зэрэг арвин амжилтын эзэн юм.
     “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн нь түүний анхны олимп байсан бөгөөд медалийнх нь тухайд Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медаль болон түүхэнд тэмдэглэгджээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй