ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ходоодны эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө лекц өгнө

    Гранд Мед эмнэлэг нь 7 хоног бүр эмч нарын үнэ төлбөргүй нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа ба энэ амралтын өдөр буюу 01/14-ний өдөр “Ходоодны хорт хавдраас” хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?, “Хавдрын үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтаар эрүүл мэндийн боловсрол олгон энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замын мэдлэг олгон зөвлөгөө өгөх юм байна.

    Манай улс өнөөдөр ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт байгаа. Энэ нь 100 мянган хүн амд 32.9 орчим тохиолдол гэж үзэхэд 3 сая хүн амдаа харьцуулахад жилд 600-700 орчим хүнд ходоодны хорт хавдар оношлогдож байна гэсэн үг. Үүний 70 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож тухайн жилдээ 50-с дээш хувь нь нас барж байна. Тэгэхээр монгол хүний нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрдугаарт хорт хавдар ордог.

    Сүүлийн жилүүдэд манай улсад хавдрын өвчлөлийн насжилт харьцангуй залуужиж байна. Эрэгтэйчүүдэд 50-60 насанд их тохиолдож байгаа нь хөдөлмөрийн насандаа өвчилж, нас барж байна гэсэн үг юм. Энэ нь барууны орнуудад болон Япон, Солонгос улсуудтай харьцуулахад харьцангуй залуу байна. Тэгэхээр ходоодны хорт хавдрын өвчлөл анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ өвчлөлөөр нас баралт манай улсад өндөр байна гэхээр тухайн өвчин оройтож оношлогдож байна гэсэн үг. Оройтож оношлогдохоор уг өвчний эмчилгээний үр дүн буурч байгаа юм. Та бүхэн энэхүү өвчлөлийн талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг аван уг өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл тус эмнэлгийг зориорой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй