ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Нурууны өвдөлтийн эмчилгээ нээлттэй өдөрлөг” амжилттай болж өнгөрлөө

    Гранд Мед эмнэлэг нь Нуруу, Үений өвчлөлөөс сэргийлье аяныг зохион байгуулаад 3 жилдээ болж байгаа билээ. Тэгвэл энэхүү аяны хүрээнд “Нурууны өвдөлтийн эмчилгээ нээлттэй өдөрлөгийг” ард иргэддээ үнэ төлбөргүй зохион байгуулан амжилттай болон өндөрлөжээ. Тус өдөрлөгөөр Нуруу нугасны эмч Саруул, Өвдөлтийн менежментийн эмч Энхтүвшин, Уламжлалт, сэргээн засах эмчилгээний эмч Ганхүү нар иргэдэд үзлэг хийн нурууны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь оношлон эмчлэх боломжтой зэргээр үзлэг хийн зөвлөгөө өглөө. Иргэд энэхүү өдөрлөгөөр нурууны өвчний талаар мэдээ, мэдээлэлтэй болон сэтгэгдэл өндөр байлаа.

    Нээлттэй өдөрлөгт насны ангилал заагаагүй бөгөөд бүх насны хүмүүс хамрагдсан ба гочлон 35-аас дээс насны иргэд түлхүү хамрагдсан байна. Ард иргэд голдуу өвчин хүндэрсэн, зовиуртай болсон хойноо эмнэлэгт ханддаг нь харагдсан ба эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг авдаг ба эрт үед нь оношлуулаагүйгээсээ болоод  эмчилгээ хүндрэх үйл явц харагдаж байна. Нуруу нугасны өвчин нь голдуу хэт таргалалт, хүмүүсийн амьдралын буруу хэвшил, хүнд хүчир ажил, ажлын байрны буруу суулт зэрэг маш олон шалтгаан ихэссэнтэй холбоотойгоор залуу үеийнхэн ч мөн өвчилж байна. Тус эмнэлгийн хамт олон ийнхүү үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ард иргэддээ хүрч ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй