ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Зэрэгцээ ертөнц” ХҮҮХДЭД тулгамдаад буй хурц асуудлыг дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн

    Сэтгүүлч Ё. Чанцалдулам - HiUB.mn -

    Асуудал

    Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран Ub Art Gallery-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, судалгаа, шийдэл багтсан цогц арга хэмжээг 2017.01.11-17-ны хооронд Ub Art Gallery-д үнэ төлбөргүй дэлгэж байна. Өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хамгийн чухал тулгамдаж буй асуудал бол “Хүүхдийн асуудал” юм. Учир нь аль ч асуудал хүнийг тойрч чадахгүй бөгөөд “Хүн” нь өөрөө хүүхэд билээ. Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл орчинд амьдарч чадахгүй байх, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байх, жендерт суурилсан хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна.

    Үүний гол буруутан нь эцэг эх, төр засаг, хөрш айлууд, иргэд бид атал хийсэн буруу зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг нь тун ховор. Хэдийгээр хууль эрх зүйн орчин сайжирснаар хариуцлагын тогтолцоо тодорхой болж ахиц дэвшил ирнэ гэж найдаж байгаа ч иргэд өөрсдөө хандлага, хариуцлагаа нэмэгдүүлэхгүй бол шоронд орох эцэг эхчүүдийн тоо ихсэж өнчирч үлдэх хүүхдийн тоо нэмэгдсээр байх юм. 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 41 хувь согтуугаар үйлдэгдсэн бол хохирогчдын 90.7 хувь нь эмэгтэй хүн байна. Онцолж харахад гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна. Ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг болгон бүртгэгдэж мэдээллэгдэж чаддаг уу гэвэл үгүй юм. Эх сурвалжийн дагуу ноцтой судлагаанаас харахад Эрээн хотод л гэхэд энгийн үед 250-300 охид /Үүн дотор 14,15 настай насанд хүрээгүй охид олон бий/ тогтмол биеэ үнэлдэг бол Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу тандах, илрүүлэх үйл ажиллагааг Лантуун дохио ТББ Эрээн хотод явуулж, эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзсан бөгөөд тус үзэсгэлэнд холбогдох баримт зүйлсийг дэлгэх юм.

     

    Аргачлал

    Дээрхи шалтгааны улмаас юуны өмнө эрх мэдэлтэн албан тушаалтнууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийнхэн маань бодит үнэн нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, харж, ойлгох хэрэгтэй юм. Үүний тулд “Лантуун дохио” ТББ, “Тусгал” клуб хамтран хүүхдийн эрхтэй холбоотой “Ноцтой” баримтат гэрэл зургуудыг ил болгон тавьж 1000 удаа сонсоод ойлгодоггүй зүйлсийг гэрэл зургийн хүчээр олон нийтэд ойлгуулах, анхааралд нь авчирахыг зорьж байна. Тус үзэсгэлэн нь хар бараан, гэгээлэг мөн шийдэл гэсэн 3 хэсэгтэй.

    Шийдэл

    “Зэрэгцээ” ертөнц үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой юм. “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачлан СХД-н Баянхошууны зүүн салааны 3 хорооны уулзвар газарт хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байна. Үүнд дэлхийн Монголчууд аль хэдийн нэгдээд байгаа бөгөөд тус жишиг төвөөс эхлэн “Гарц, шийдэл” нээгдэнэ гэж итгэж байна.

    Хүндэтгэсэн 
    “Лантуун дохио” ТББ, 
    “Тусгал” гэрэл зургийн клуб

     

       

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй