ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нүүрээ хэт будах нь эрүүл мэндэд хортой

    cosmetics

    Бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь химийн бодис агуулагддаг тул хэрэв арьсний гүн давхаргад орж цусанд орох юм бол аюул тарьж болохоор байдаг байна. "Архелоги Шинжлэх Ухаан" сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар Эдогийн үеийн япон хүүхдүүдийн ясанд хортой металлууд хэдэн арав дахин их агуулагдаж байсан тухай дурджээ. Тэд цагаан нүүрний пудр хэрэглэдэг байсан нь хөхүүл эхийн сүүгээр дамжиж хар тугалга болон бусад бодис хүүхдийн биед ордог гэж судлаачид үзжээ. Бас нэгэн өөр судалгаагаар дээхэн үеийн нүд харлуулдаг будаг нь байх хэмжээнээс хэд дахин илүү хортой химийн нэгдлүүдтэй байсныг тогтоожээ.

    Одоо ч гэсэн бүх зүйл тийм ч сайн болоогүй л байна. Саяхан Хөхний Хорт Хавдар Судлалын Төвөөс хийсэн судалгаанд зарим нүүрний будганд хориглогдсон химийн элементүүд байдаг болохыг тогтоожээ.

    Хөхний Хорт Хавдар Судлалын Төвийн судалгаанд илэрсэн химийн элементүүд

    Кадми

    Бөөрний дутагдал, ясны өвчин, хорт хавдарын шалтгаан болдог зөөлөн, цайвар цэнхэр өнгийн металл. Хэмжээ нь ихэдвэл хор болдог гэж ДЭМБ зарласан. Кадми нь l’Oreal, Yves Rocher, Revlon, Proctor and Gamble, Mary Kay, Jane & Co брэндийн нунтаг болон кремен нүдний тень, нүдний праймеруудад байдаг болохыг АНУ-ын Хүнс ба Эмийн яам судалж тогтоосон байна.

    Толуол

    Сэтгэцийн өөрчлөлт, мэдрэлийн эмгэг, мэдрэлийн системийг гэмтээдэг энэхүү бодис нь хумсны будаг, үсний будганд агуулагддаг.

    Бензофеноны

    Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүтээгдэхүүнд байдаг. Бензофеноны нь арьсны тууралт, харшил, анафилаксийн шок урвал үүсгэдэг. Уруул өнгөлөгч, суурь будаг, хумсны лак, шампунь, ангижруулагч, үсний лак, нарны тосонд агуулагддаг.

    Парабен

    Энэ химийн бодис нь бактериас хамгаалахын тулд гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг. Парабен хөхний хорт хавдартай болох магадлалыг өндөрсгөдөг болохыг судалж тогтоосон. Ихэнх үнэртэй ус, шүршүүрийн саван, шампунь, ангижруулагч, чийгшүүлэгч зэрэгт агуулагддаг.

    Хар тугалга

    Энэхүү хүнд металл нь маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүнэд агуулагддаг. Жишээ нь уруулын будаг, нүдний будаг, суурь крем гэх мэт. Хэрэв цусанд орох юм бол мэдрэлийн эмгэг, үргүйдэл, хорт хавдар үүсгэдэг.

    Тальк

    Энэ эрдсийг нунтаг болон шингэн суурь, хүүхдийн нунтаг, нүүрний масканд хэрэглэдэг. Хорт хавдар үүсгэгч карцероген бодисд тальк ихээр байдаг нь тогтоогдсон. 

    Дүгнэлт

    Эдгээр химийн бодисууд нь гоо сайхны бүтээгдэхүүнд бага хэмжээгээр байдаг ч гэсэн хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог тул тохируулан хэрэглэх хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй