ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НАРГИЛ МОДНЫ САМРЫН ТОСНЫ АЧ ТУС

     
    Наргил модны тос нь маш олон төрөлд ашиглахад тохиромжтойгоороо алдартай билээ. Үнэндээ энэхүү тосыг 101 төрлийн ашиг тустай байдаг талаар жагсаалт хүртэл байдаг гэнэ. Харин одоо наргил модны тосны талаар гайхалтай 10 зүйлийг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна. Үүнийг кокос гэж нэрлэх нь ч бий. Энэхүү тосны ашиг тусыг дээд хэмжээнд нь ашиглая гэвэл наргил модны органик тосыг худалдаж аваарай.
    1. Амны хөндийн эрүүл байдлыг хангана
    Энэ нь таны амны хөндийн нянгуудыг устгах нэлээд үр дүнтэй арга юм. Кокосын тосоор амаа зайлах нь эрүүл мэндээ хамгаалахын тулд өглөө бүр зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг билээ. Нэг цайны халбага кокосын тосоор амаа 10 минут орчим зайлаарай. Хэрвээ та хүсч байвал 20 минутын турш үргэлжлүүлсэн ч болно. Тэр нь бүр ч үр дүнтэй байх болно.
     
    2. Нүүрний будгийг цэвэрлэнэ
    Энэхүү шалтгаан нь кокосын тос яагаад таны угаалгын өрөөнд байх ёстой шалтгаануудаас хамгийн чухал нь юм. Кокосын тос бол нүүрний будгийг арилгах хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Эхлээд нүүрээ зохих ёсоор нь зөв угаасны дараа үлдэгдлийг арилгахын тулд кокосын тосыг ашигладаг.
    3. Таныг хөлийг зөөлрүүлнэ
    Хэрвээ та хөлнийхөө арьсыг хүүхдийнх шиг булбарай зөөлөн болгохыг хүсч байвал мэдээж кокосын тос таны хамгийн сайн найз байх болно шүү. Тосоо түрхэхийн өмнө ширүүн хэсгийг хусч цэвэрлэвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Мөн хөлнийхөө үсийг хуссаны дараа тос түрхвэл үс нь зөөлөн, жигд ургадаг гэнэ.
    4. Үс чийгшүүлэгч байгалийн бүтээгдэхүүн.
    Кокосын тос нь таны арьс болон үсэнд маш сайн шингэцтэй байх болно. Хуурай үсийг чийгшүүлэх зорилгоор тарааж түрхэн, ашиглаарай. Харин дараа нь гялгар уутаар баглаад 30 минут болгох хэрэгтэй. Эцэст нь шампунь болон ангижруулагчаар зайлж угаагаарай.
    5. Бага хэмжээний шархыг анагаана.
    Наргил модны тос нь антиоксидантийн түвшин, уургийг нэмэгдүүлдгээрээ шархыг хамгийн сайн анагаагч юм. Шархыг цэвэрлэн, хуурайшуулсаны дараа энэхүү тосыг түрхэхэд хэдэн өдрийн дараа гэхэд шарх бүрэн эдгэдэг байна.
    6. Үрчлээг багасна.
    Бид хөгшрөлтийг зогсоож чадахгүй боловч наргил модны тосны оролцоотойгоор үрчлээтэхийг удаашруулах боломжтой ажээ. Энэхүү тосны антиоксидант нь таны арьсыг хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах болно. Кокосын тосыг өдөр бүр эсвэл шаардлагатай үедээ арьсандаа түрхэж болно.
    7. Тууралт болон түлэнхийн тос
    Кокосын тосыг тууралт болон түлэнхийд эмчилгээний зорилгоор ашиглаж болдог байна. Живхнээс харшилсан хүүхдийн тууралтад гайхалтай үр нөлөөтэй байдаг ажээ. Багахаан хэмжээтэй кокосын тос нь л арьсыг тайвшруулан, тууралтыг арилгаж, түлэнхийг эмчлэхэд хангалттай байдаг гэнэ.
    Наргил модны тос нь тасалгааны температурт хайлж шингэн төрөлд ордог.
    8. Үс уналтыг багасгана.
    Кокост агуулагддаг уураг нь үсний ургалтыг дэмждэг. Хуйхандаа түрхэн 5 минутын турш массаж хийгээд 1 цаг орчим байлгаарай. Дараа нь шампунь, ангижруулагчаар зайлан угаах хэрэгтэй. Долоо хоногт хэд хэдэн удаа давтан хийнэ.
    9. Хоол боловсруулах замын өвчлөлөөс сэргийлнэ.
    Өнөө үед ходоод гэдэсний эмгэгүүд, тэр дундаа цочромхой гэдэсний хам, өтгөн хатах, шархлаат колит, ходоодны үрэвсэл зэрэг өвчлөлүүд түгээмэл болж байна. Эдгээр нь пробиотикийн дутагдал болон буруу хооллолт зэргээс үүдэлтэй байдаг ажээ. Кокосын тосны хүчил нь боловсруулалтыг сайжруулдаг гэнэ. Хоол идэх бүрийнхээ өмнө 1 халбага кокосын тос хэрэглэж байгаарай.
    10. Арьсыг чийгшүүлнэ
    Наргил модны тос нь хүн бүрийн хэрэглэх хэрэгтэй байгалийн гайхамшигт тос юм. Үүнийг өдөр бүр хэрэглэх нь таны арьсны сорвийг арилгаж, суналтаас хамгаална. Арьсаа үргэлж сайхан байлгахыг хүсч байвал кокосын тосыг ч мөн үргэлж өөртэйгээ хамт байлгаарай. Хүүхдийн арьсанд ч түрхэж болох тул өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.
    ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
    Бусад тостой харьцуулахад наргил модны тосны хайлах чадвар нь өндөр байдаг тул тасалгааны темпартурт буюу 24-25 градуст байлгана. Хэрэв хэт шингэрээд, хайлаад байвал та тасалгааныхаа темпартурыг багасгах шаардлагатай. Мөн хөргөгчинд хэсэг зуур байлгахад хатуу төлөвт шилжинэ.Та хоол хүнсэндээ хэрэглэх бол хөргөгчинд хадгалах шаардлагагүй ба үс, арьс арчилгаанд хэрэглэх бол тасалгааны темпартурт байлган хэрэглэх хэмжээгээрээ халбагаар гар дээрээ авахад түргэн хайлна.
    Эх сурвалж: Lhamour
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй