ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баатарван амралт сувилалд мэргэжлийн эмч нар амрагч нарынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаардаг

    Бид уншигчдадаа Сэлэнгэ мөрний хөвөөнд, эрүүл цэнгэг агаарт, байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт байрладаг Баатарван амралт сувилалын цогцолборын тухай  мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.

    Баатарван амралт сувилалын цогцолбор нь 2017 оны 5 сард улам өргөжин, дэлхийн хэмжээний зочид буудал болон үйл ажиллагаагаа тэлэхээр ажиллаж байна.  Шинээр ашиглалтанд орох өргөтгөлд усан бассейн, хүүхдийн тоглоомын өрөө, чийрэгжүүлэх тэнхим буюу фитнессийн өрөө, массаж, орон орны хоолоор үйлчлэх ресторан, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон байх юм. Одоогийн байдлаар нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа ч шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор илүү олон хүнийг хүлээн авах боломжтой болох юм.

     

    Ард түмний цахим санал асуулгаар 2014, 2015 оны шилдэг эмнэлгээр шалгарсан Гранд мед эмнэлгийн харъяа Баатарван амралт сувилалын цогцолбор нь Улаанбаатар хотоос 580 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд оршдог. Далайн түвшнээс дээш 900 метр буюу нам дор газар байрласан нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.  Гранд мед эмнэлгийн шилдэг эмч, сувилагч нар амрагчдын эрүүл мэндэд анхаарч өдөр бүр физик эмчилгээ, рашаан эмчилгээ, толгойн бариа, хөлийн цэгэн бариа, бумба, зүү тавих эмчилгээ зэргээр үйлчилж байна. Мөн мэргэшсэн эмч нар чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд  үзлэг хийн, хоол зүйч тусгай хоолоор үйлчилж байна. Тус амралт сувилалын цогцолбор нь нутгийн хөрсөнд өөрсдөө тарьж ургуулсан хүнсний ногоо, өөрийн мал аж ахуйн мах, махан бүтээгдэхүүнээр эрүүл хоол хүнс бэлтгэн, үйлчлүүлэгчдийн онцлогт тохирсон хоолоор үйлчилж, ходоод болон дотор эрхтэнд сайнаар нөлөөлдөг рашааныг эмчилгээндээ ашигладаг нь давуу тал юм.

    Амрагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс гольф, хөл бөмбөг,сагсан бөмбөг, агаарын теннис, ширээний теннис, биллъяард, хүүхдийн саад, мөн орчин үеийн техникээр тоноглогдсон кино театр зэргээр үйлчилж байна.

    Баатарван амралт сувилалын цогцолбор нь өндөр настангуудад 1 өдрийн 40000 төгрөгөөр өдрийн 3 хоолтой, 4 эмчилгээ багтсан багцыг санал болгож байна. Амрагчид  Баатарваны ая тухтай цогцолборт байрлахаас гадна гэр кэмп, Мобис хаус, гэр бүлийн байшинд байрлан амрангаа, мөн Сэлэнгэ мөрний хөвөөнд байрлах Ривэр лаунжид найз нөхөд, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

    Холбогдох утас: 96633225

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй