ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрдэмтдийн баталсан нүдний хараагаа хамгаалах 7 арга

    Энэ нийтлэл мэргэжлийн нүдний эмнэлгийн эмчилгээ, оношлогоог орлохгүй. Харин нүдээ хэрхэн хамгаалах талаар эрдэмтдийн баталсан аргуудыг оруулсан болно.

    #1 Видео тоглоом тогло

    beautiful-1850196_1280

    Тиймээ. Итгэхэд бэрх байж магадгүй. Бид бүхэн компьютер тоглоом нь нүдний харааг муутгадаг гэж итгэсэн болохоор аргагүй биз. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар адал явдалт /action/ компьютер тоглоом нь нүдний тодруулах мэдрэмжийн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг нотлоод байгаа юм. Нүдний тодруулах мэдрэмжийн үйл ажиллагааг буюу ойр байгаа зүйлийг харах болон түүний цаана байгаа зүйлийг тодруулан харах чадварыг сайжруулахын тулд нүдний шил, линз эсвэл мэс заслын аргаар эмчилдэг. Хоёр ч төрлийн судалгаагаар нүдний оптик болон торлогийн гэмтлийг тоглоом тоглож эмчилж болно гэж үзэх болсон.

    #2 Лууван ид

    Лууван идвэл сайн хардаг болно гэж бага байхад ээж хэлдэг байсан. Би шөнө харанхуйд илүү сайн хардаг болох байх гэж боддог байлаа. Мэдээж тэгэхгүй. Гэхдээ лууван нүдний хараанд маш сайн гэдгийг эрдэмтэд баталсан. Бета-каротени пигмент буюу А аминдэмийн дутагдал нь нүдний хараа муудах гол шалтгаан байдаг. Харин лууван нь А аминдэм дутагдлыг нөхөж чадах шидэт хүнс юм.

    #3 20/20/20 дүрмийг баримтал

    Нүдний эмч нар үйлчлүүлэгчиддээ энэхүү дасгалыг хийхийг зөвлөдөг. Хэрэв та дэлгэцний өмнө удаан суудаг бол 20 минут тутамд 20 секундын турш 20 фут /6м/ хол харах хэрэгтэй. Та нүдний булчингаа амраах хэрэгтэй.

    #4 Ногоон ногоо ид

    top-view-1248955_1280

    Ногоон навчит ногоо буюу бууцай, буржгар байцаа гэх мэт ногоонууд хүний биед хэрэгтэй аминдэмийн агууламжаар энэ дэлхий дээрх ургадаг шилдэг хүнс юм. Нарны энергийг өөртөө шингээж авдаг болохоор лууванд байдаггүй уураг эдгээр ногоонуудад бий.

    #5 Аргинин ихтэй хүнс хэрэглэ

    Аргинин гэж юу вэ? Аргинин цагаан мах буюу галуу, тахиа, гахайны маханд ихээр агуулагддаг. Ногоонууд дундаас газрын самар, хулууны үр, сэвэг зарамд бий. Аргининд агуулагддаг азотын исэл нь нүд хуурайших, нүдний судасны тэлэлт, нүдний даралттай болохоос сэргийлдэг.

    #6 Гадаа гар

    Гэртээ тоглоод суугаад байж болохгүй шүү. Гадаа гарч алсын барааг ширтэх хэрэгтэй. Юуны тулд алсын барааг ширтэх уул ус, уудам талтбай билээ. АНУ-ын Waterloo их сургуулийн судгаанд өдөрт ядаж нэг цаг гадаа гарч алсын барааг ширтдэг хүний холын хараа муудах эрсдэл 15 хувь бага байгааг тогтоожээ.

    #7 Нүдний дасгал хий

    Доорх дасгалыг хийснээр нүдний хараа сайжирдаг гэсэн эрдэмтдийн судалгаа байхгүй ч нүд амраадаг хамгийн сайн арга юм.

    Сумны дагуу нүдээ өдөрт ядаж нэг удаа хөдөлгөж байгаарай.

    eyechart

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй