ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн төрөлхтний шүтээнүүд

          Хүн төрөлхтөн хамгийн амархан програмчиллагддаг төрөлхүйтэн юм. Найз нөхөд, гэр орон, хар цагаан хэл ам, үзсэн харсан зүйл гэх мэт хүн өөрөө нөлөөлөлд нь орохгүй зүйлүүд гэж бараг л үгүй. Ийм нөлөөллүүд нь хүний зан төрх, эрүүл мэнд, ажил төрлийг ямар нэг хэмжээгээр програмчилж байдаг. Ийм орчин бол жолоочгүй машин, ахмадгүй хөлөг онгоц мэт байдаг. Эргэн тойрны түмэн програмыг дарангуйлах хүсэмжит програм нь бүх төрлийн шашны шүтээнүүд байдаг.

         Оюун санааны удирдагч нь хэн байна гэдгээр тухайн ард түмний онцлог тодорч байдаг. Христын шашнийхан ертөнцийн эзэн бүтээгчийг шүтдэг боловч шүтээндээ цовдлуулсан Есүсийг залдаг. Тиймд загалмайтан ард түмнийг дайн, дажин дайрах магадлал өндөртэй. Тиймээс шүүлтийн өдрийн тухай номлол урган гарсан. Хэрэв Есүсийг олон түмэнд хичээл зааж байгаагаар шүтээн бүтээвэл өөр програм болно. Лалынхан Аллах бурханыг шүтдэг боловч бас л Капа гэх Аллахын элч Мухамедын бунханы зургийг шүтээн болгодог. Ийм зургийн өмнө тухайн ард түмэн маш өөнтөгч болж програмчиллагддаг. Угаасаа бунханы өмнө өнчин хүний өөнтөгч зан илэрч гардаг. Мухамедыг цөлд явж байхад нь Аллах жижиг цагаан үүлээр шүхэрлэж сэрүүцүүлэж байдаг. Энэ ариун холбоог илтгэсэн шүтээн бүтээвэл програм өөрчлөгдөх л болно.

         Харин Бурханы шашныхан маш чөлөөтэй сэтгэж асар олон шүтээнийг амьдралын хором бүрт зориулж гаргаж ирсэн байдаг. Хүн бол ерөнхийдөө органик компъютер юм. Бурханы шашныхан амьдралын хэрэгцээ болгонд зориулж ариун програмууд зохиосоор байна. Учир нь Бурханлаг энэ амьдралтай салшгүй холбоотой гэсэн үзэл дээр Бурханы програмууд тулгуурладаг болхоор тэр. Одоо ч бид амьдарч байна. Бурхан ч бас амьдарч байна. Цаг хугацаа, амьдрал бол хэнийг ч ялгахгүй мөнхийн зүйл. Тиймээс Бурханы шашинтан орнуудад шүтээнүүд нь ард олныг дагуулан цаг хугацааны явцад хувирч, олширч асуудлуудыг нь шийдэж өгсөөр байна.

         Ерөнхийдөө шүтээнийг бүтээхэд шүтэгчийг яаж програмчилах талаар ерөнхий анхаарах зүйлүүд бий. Шүтээний аураг маш их хүчирхэг гэрлэн болон гал дөлөн ауратайгаар дүрслэх хэрэгтэй. Амар амгалан байдлыг бэлэглэх бадам цэцгийн суурийг дүрслэх нь маш чухал. За тэгээд хүн төрөлхтөний ямар асуудлыг шийдэх талаар тухайн асуудалтай холбоотой зэвсэг, гарын чагж ёгтлолыг үзүүлсэн байх хэрэгтэй. Мөн нар сар буюу цаг хугацааны хэмнэл алгасахгүй үйлчлэх билэгдлийг тусгаж дүрслэх хэрэгтэй. Баялаг бүтээгч хүнд Намсрай бурхан тус болно. Эмч өвчтөн хоёрт Манал бурхан тус болно, байгаа бүхнээ өөрт ээлтэй болгоход Бурхан багшийн дүр шүтээн тус болно гэх мэт програмын арвин сонголт бидний өмнө бэлэн байдаг нь тун азтай хэрэг юм.

         Орчин үед энэ нууц нандин шүтээнүүдийн үйлчлэлийг шинжлэх ухаан судалж үзээд үйлчлэл нь зуун хувь гэдгийг тогтоосон. Энэ шүтээний хүчийг баруунд энергийн таталцлын хууль гэж нэрлэсэн. Баруунд гэрийнхээ хананд хүүхэд бүр мөрөөдлийн гэр орон машины зургаа нааж таталцлын хүчийг ашиглахаар чармайж байна. Хүн байтугай ус, мод, чулуу, төмөр, гал хэрхэн програмчиллагддаг тухай баримтат кинонууд хийсээр байгаа билээ. Эцэст нь хэлэхэд бид өмнө нь мэддэг байсан зүйлээ дахин нээж судлаж байна. Эртний Атлантида, Лемур, өвөг хомосапинсуудын мэдээлэл бидний зүрхэнд нууц болон хадгалагдаж байгаа. Түүнийг анзаархад л агуу гайхамшиг тодорно.

    эх сурвалж: buddhalight

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй