ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайртай хүн чинь уйдаж байгаагийн 6 шинж

    Гэр бүл болон хосуудын салалтын нэгэн гол шалтгаан бол бие биенээсээ уйдах байдаг. Хэдий гал халуун дурлалаар эхэлсэн ч гэсэн түүнийгээ "асаалгүй" удсан бол уйдаж эхэлдэг. Бие биенээ эсвэл хэн нэгнээсээ уйдсан бол тэр амьдрал яаж ч хичээгээд аз жаргалтай байж чаддаггүй гэдэг. Хэрэв таны хосд дараах шинж илэрч байгаа бол таниас уйдаж эхэлж байгаа юм байна.

    Таныг сонирхохоо болих

    Таны амьдралд тохиолдож буй үйл явдлыг сонирхохоо больж эхэлдэг. Хэрэв тийм бол тантай хамт байхаасаа илүүтэйгээр өөр хүн, хүмүүстэй цуг байхыг илүүд үзэж эхэлдэг. Гэхдээ яагаад тэгэх болов гэдэг шалтгааныг түүнээс биш эхлээд өөрөөсөө хайх хэрэгтэй.

    Та үргэлж бурууддаг

    Хэрэв таны хос амьдралд тохиолдож байгаа муу, буруу зүйл болгон дээр таныг буруутгадаг бол тэр таниас уйдаж байгаагийн шинж юм. Тэдэнд яагаад ч юм бүх юм таниас болоод байгаа юм шиг санагдаж эхэлдэг.

    Тэр үргэлж таниас хол байхыг боддог

    Таны хос байнга ажил дээрээ оройтох, долоо хоног бүр томилолтоор явдаг болж, найз нөхдийн уулзалт руу танигүйгээр явдаг болсон бол зүгээргүй байгаагийн шинж юм.

    Ирээдүйн төлөвлөгөө нь тантай хамааралтай байдаггүй

    Заримдаа ирээдүйн төлөвлөгөөгөө "зурахдаа" таныг оролцуулаагүй байдаг. Гэр бүл хосуудын ирээдүйн төлөвлөгөө нэг байх ёстой биз тийм үү? Жишээ нь удаан хугацаагаар өөр газар амьдрах шийдвэрээ тантай зөвлөлдөлгүй гаргасан байх гэх мэт.

    Өөрийгөө ойлгуулахыг хичээхээ больдог

    Зарим тохиолдолд өөрийгөө ойлгуулаад хэрэггүй юм шиг санагдаж эхэлдэг. Түүний хэрэг танд хамаагүй мэт санагдаж байгаа нь цаашид тантай цуг байх үгүй нь тодорхойгүй л гэсэн үг.

    Таныг гомдоосон ч гэсэн та өөрөө бурууддаг

    Таныг үл хүндэлж, гомдоож, худлаа ярьсан ч гэсэн эцэст нь та буруудаж орхидог. Ийм болсон та харилцаандаа найдаад хэрэггүй. Бүх юм дууссан гэж хэлж болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй