ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    12-р сард таныг уйдаахгүй үзвэрүүд

    The Sounds of Winter

    • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 14 19:00
    • Зохион байгуулагч: Морин хуурын чуулга
    • Тоглолтын төрөл: Концерт
    • Үргэлжлэх хугацаа: 120 минут
    • Насны ангилал: 6+
    • Тасалбарын үнэ: 50,000 ₮, 30,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    The Sounds of Winter

    Бидний дуулах дуртай дуу

    • Хаана: UB Palace
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 16 19:00
    • Зохион байгуулагч: Соёл урлагийг дэмжин дэлгэрүүлэгч “Одмон” ТББ
    • Тоглолтын төрөл: Эстрадын нэрт дуучдын хамтарсан тоглолт
    • Үргэлжлэх хугацаа: 180 минут
    • Насны ангилал: 10+
    • Тасалбарын үнэ: 25,000 ₮, 20,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    60-70 оны залуус наашаа!

    "Бидний дуулах дуртай дуу" эстрадын алтан үеийнхний дурсгалд хүндэтгэл үзүүлэх өнөө цагийн эстрадын нэрт дуучдын шилдэг тоглолт 12 сарын 16-нд ...

    Тоглолтын өмнө нийтийн бүжгийн "Ритм" клубын дагшаа найрал хөгжим, Улсын Филармонийн Баянмонгол чуулгын ерөнхий удирдаач МУУГЗ Б.Ганбатын удирдлагын дор та бүхнийг угтан авч, нийтийн цэнгээнт бүжгийн гайхамшигт цагийг бэлэглэх болно.

    60-70 оны залуус та бүхэн дотны хайртай анд найзуудынхаа хамт шинэ жилийн үдшийн вальсаа бүжин цэнгэж, сэтгэлд хоногшсон алтан үеийн эстрадын дуунуудаа өнөө цагийн нэрт дуучдын хамт дуулж, нэгэн үдшийг мартагдашгүй гайхамшигтай өнгөрүүлэх үдэш 12 сарын 16.

    60-70-аад оны залуус аа! Шинэ оноо бүжигтэй, дуутай, хууртай, баяр хөөр дүүрэн угтацгаая!

    Нийтийн бүжиг тоглолтоос 2 цагийн өмнө буюу 17 цагт эхэлнэ.

    Тоглолтонд:

    Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа
    "Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн
    Монголын эстрадын нэрт дуучин, МУГЖ Ж.Уранчимэг
    МУГЖ С.Ганзориг
    "Хурд" хамтлаг
    Гэр бүлийн "Бид" хамтлагийн ахлагч, МУСТА О.Болдбаатар
    МУСТА Н.Гантулга
    "Классик жем" хамтлагийн дуучин, МУСТА Х.Энхтайван
    МУСТА Т.Дэлгэрмөрөн
    МУСТА П.Хатанбаатар
    МУСТА Э.Болор-Уянга
    Дуучин Б.Ариунаа

    Нийтийн цэнгээнт бүжгийн "Ритм" клубын дагшаа найрал хөгжим
    Удирдаач Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, МУУГЗ, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбат
    Хөтлөгч яруу найрагч, СГЗ Ш.Гүрбазар

    Тасалбарыг TICKET.mn
    Тасалбар хүргэлтийг 1900 1800

    Щелкунчик

    • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 17, 18 17:00
    • Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Тоглолтын төрөл: Балет
    • Үргэлжлэх хугацаа: 120 минут
    • Насны ангилал: 8+
    • Тасалбарын үнэ: 40,000 ₮, 30,000 ₮, 20,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн "Щелкунчик" балет нь анх 1892 оны 12-р сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Зохиолч Мариуп Петипа Э.Т.А.Хоффманийн "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд барууны улсуудад 1940-өөд оноос тоглогдож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.

    Жүжгийн үйл явдал 18-р зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу"Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэй болон ид шидийн үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүдэнд үйл явдал өрнөх үйл явдал Щелкунчик бүжгэн жүжгийн үйл явдал болно.

    Щелкунчик балет нь УДБЭТеарт 1982 онд анх тавигдаж байсан ба анхны тоглолтын удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагч В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байжээ.

    SNOW MELODY New year's concert 2017

    • Хаана: Соёлын төв өргөө
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 23 19:00
    • Зохион байгуулагч: Улсын Филармони
    • Тоглолтын төрөл: Концерт
    • Үргэлжлэх хугацаа: 90 минут
    • Насны ангилал: 6+
    • Тасалбарын үнэ: 20,000 ₮, 30,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Жил бүрийн шинэ жилийн баяраар Монгол Улсын Филармониос зохион байгуулдаг "SNOW MELODY" New year's concert энэ жил 12-р сарын 23-нд 19.00 цагаас СТӨ-ний тайзнаа ганцхан удаа болно.

    Тус тоглолтонд нийт 200 гаруй уран бүтээлч оролцдог ба Монголдоо хамгийн том шинэ жилийн баярын концерт юм.

    Тоглолтонд:

    Монгол улсын Филармонийн СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖИМ /удирдаач Н.Нямдаш, Б.Батбаатар, Б.Анар/

    МОРИН ХУУРЫН ЧУУЛГА /Д.Түвшинсайхан/
    БАЯНМОНГОЛ ЖАЗЗ НАЙРАЛ ХӨГЖИМ /Б.Ганбат, С.Саруул-Од/
    улсын Филармонийн ГОЦЛОЛ ДУУЧИД
    ӨВЛИЙН ӨВГӨН ЦАСАН ОХИД
    БҮЖИГЧИД 
    РОК ПОПЫН ОДУУД оролцоно.

    Тасалбарыг TICKET.mn
    Улсын Филармонийн касс
    Тасалбар хүргэлт 1900-1800

    “Амжилтаа угтъя” шинэ жилийн нэгдсэн цэнгүүн

    • Хаана: Hobby Event Hall
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 23, 30 20:00
    • Зохион байгуулагч: HDS LLC, BBB Brothers LLC
    • Тоглолтын төрөл: Шинэ жилийн цэнгүүн
    • Үргэлжлэх хугацаа: 240 минут
    • Насны ангилал: 18+
    • Тасалбарын үнэ: 79,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Цөөн хүнтэй байгууллага, найз нөхдийн нэгдсэн шинэ жилийн цэнгүүн

    Хөтлөгч МУСТА Д.Баттөмөр (Батаа) Мөрөөдлийн театр
    Өвлийн өвгөн МУСТА Г.Эрхэмбаяр Мөрөөдлийн театр
    Цасан охид Мөрөөдлийн театрын жүжигчид

    Хөтөлбөр

    -Улаан хивсний ёслол, зураг даруулах
    -Халуун виноны угталт
    -Квартет хөгжим
    -Хөгжөөнт тэмцээн
    -Өвлийн өвгөн
    -Цасан охидын бүжиг
    -Караоке тэмцээн
    -Олны танил дуучин
    -Хонжворт сугалаа
    -DJ Зоригоо
    -Disco Party

    Меню
    -Орос маягийн зууш
    -Тахианы махан ороомог
    -Хонины жигнэсэн мах
    -Терамисү дессерт
    -Цэвэр ус Bonaqua 0,5л
    -Ундаа Cola, Sprite, Fanta 0,33л
    -Шар айраг Сэнгүр 0,5л
    -Архи Gold Chinggis 1,0л
    -Оргилуун дарс Советский 0,75л

    Үнсгэлжин

    • Хаана: The Corporate Hotel & Convention Centre концертын танхим
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 24 15:00
    • Зохион байгуулагч: The Corporate Hotel & Convention Centre
    • Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг
    • Үргэлжлэх хугацаа: 70 минут
    • Насны ангилал: 4+
    • Тасалбарын үнэ: 40,000 ₮, 35,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    The Corporate Hotel & Convention Centre үзүүлж байна.

    Манай хамт олон ирж буй Шинэ жилийг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан ганцхан удаа 2016 оны 12 дугаар сарын 24-нд The Corporate Hotel & Convention Centre-ын Концертын Танхимд "Үнсгэлжин" хүүхдийн шинэ жилийг хийх гэж байна.

    Энэ өдөр ирсэн хүүхэд бүхэнд бэлэгтэй.

    Тоглолтын тасалбар: 35000төг, 40000төг 
    Тоглолтын талаар мэдээллийг: 99111355 99093003 99064277 70002030 дугааруудаас лавлаарай.

    Тасалбарыг www.TICKET.mn
    Тасалбар хүргэлт 1900 1800

    Prima ... recital concerto

    • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    • Хэзээ: 2016 оны 12-р сарын 28 19:00
    • Уран бүтээлч: Энхболдын АНХБАЯР
    • Тоглолтын төрөл: Сонгодог концерт
    • Үргэлжлэх хугацаа: 90 минут
    • Насны ангилал: 12+
    • Тасалбарын үнэ: 80,000 ₮, 40,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    2016 оны 9-р сард Унгарын Будапешт хотноо явагдсан Эва Мартоны нэрэмжит олон улсын дуулаачдын II уралдааны 1-р байрын шагналт, УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА Энхболдын АНХБАЯР "Prima ..." буюу "Эхлэл ..." хэмээх анхны бие даасан тоглолтоо үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна.

    Эва Мартоны уралдаанд 22 улсын 2000 гаруй залуу дуучдын бичлэг ирснээс 18 улсын 47 дуучин 1-р шатанд тэнцсэн ба Монголын дуучин Э.Анхбаяр 1-р байрын шагнал хүртсэн нь Монголын дуурийн дуучдын чансаа, мөн мэргэжлийн багш нарын ур чадвар ямар өндөр түвшинд хүрсний бас нэгэн нотолгоо болсон билээ. Э.Анхбаяр нь дотоод гадаадын олон тэмцээнд амжилттай оролцож байсны дотор Л.Линховоины нэрэмжит X уралдааны Гран При, Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Гран При, М.И.Глинкийн нэрэмжит олон улсын XXIV уралдааны II байр зэрэг нэр хүндтэй олон уралдааны тэргүүн шагналуудын эзэн, Монголын сонгодог урлагийн авьяаслаг залуу төлөөлөгчдийн нэг юм.

    Сонгодог урлагт дуртай эрхэмсэг үзэгчид та бүхнийг 2016.12.13-ны 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хүрэлцэн ирэхийг урья.

    PRIMA ... recital concerto
    Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
    Удирдаач Леонардо Куадрини (Итали)

    Ерөнхий зохион байгуулагч: СЕРЖ МЕЦЕНАТ САН
    Дэмжигч: ГЭР Групп

    Тасалбарыг TICKET.mn
    Хүргэлтийг 1900 1800

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй