ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТҮЦ машинаас авч болох үйлчилгээнүүд

    Монгол улсын засгын газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан "Цахим засаг үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох төслийг 2012 оноос эхлэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлж амжилттай дуусгасны нэг нь "Төрийн үйлчилгээний цахим машин" юм.

    Улаанбаатар хотод 77 ширхэг, аймаг болон томоохон сум сууринд 30 ширхэг ТҮЦ машин ажиллаж байна. ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлсэнээр иргэд төрийн үйлчилгээг долоо хоногийн 24цагийн аль ч үед урт дараалал, хүнд сурталгүйгээр авах боломжтой бөгөөд тус машин бэлнээр 500, 1000 төгрөгийн дэвсгэрт уншихаас гадна бэлэн бусаар төгрөгийн карт уншуулан төлбөр тооцоо хийнэ.

    2013 онд үйлдвэрлэгдсэн 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ТҮЦ машин уншихгүй байгаа асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

    ТҮЦ машинаар дамжуулан 16 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа бөгөөд НӨАТ-ын баримт бүртгүүлэх, данс тохируулах, бүртгэлтэй баримтууд харах үйлчилгээнүүдийг шинээр нэвтрүүлж байна. ТҮЦ машинаас авч болох үйлчилгээнүүд:

    1. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
    2. Иргэний үнэмлэхний лавлагаа
    3. Төрсний бүртгэлийн лавлагаа
    4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
    5. Гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа
    6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
    7. Оршин суугаа хаягын лавлагаа
    8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
    9. Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа
    10. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
    11. Татварын лавлагаа
    12. Цахилгааны төлбөр төлөх
    13. Эрх сэргээх лавлагаа
    14. Жолоодох эрхийн  лавлагаа
    15. Ачааны машины зөвшөөрлийн баримт авах
    16. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах
    17. Баримт бүртгүүлэх
    18. Данс тохируулах
    19. Бүртгэлтэй баримтууд 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй