ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Билл Гейтсийн сонгосон 2016 оны шилдэг номууд

    Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс номын хорхойтон. Тэрээр аав ээжийнхээ бэлдсэн "World Book Encyclopedias"-ийн номуудыг цагаан толгойн үсгийн дарааллаар бүгдийг нь уншиж байсан гэдэг. Гейтс өөрийн блогтоо 2016 онд гарсан шилдэг номоор дараах таван номыг онцолжээ. Тэрээр "Энэ номнууд маш сайн бичигдсэн, тэд бүгд төсөөлж байгаагүй гүн ойлголт, баяр баясал өгч намайг "туулайн нүх рүү" аваад орох шиг л болсон" хэмээжээ.

    1. String Theory /Утасны онол/, зохиолч David Foster Wallace.

    Library of America

     

    "Утасны онол" /хөвчний онол/ зохиолч Дэвид Фостер Уоллес Конгрессийн номын сантай хамтарч 1992 онд теннис тоглож байсан туршлага дээрээ тулгуурлан таван нийтлэл бичжээ. Тэрээр алдарт теннисчин Рожер Федерерийн "Федерерийн шашны үзэл бодол" нийтлэлийг 1996 онд бичиж байсан. "Та теннис тоголдоггүй, үздэггүй байсан ч бай хамаагүй танд таалагдах болно. Рожер Федерер гартаа цохиур биш илд барьсан гэдгийг номын зохиолч үзгээр уран гоё дүрсэлж чадсан." хэмээн Билл Гейтс  онцолжээ.

    2. Shoe Dog /Гутал нохой/, зохиолч Phil Knight.

    Scribner

     

    "Гутал нохой" номын зохиолч "Nike"-ийн үүсгэн байгуулагчтай Гейтс уулзаж байсан ч түүнийг ойлгоход хэцүү байсан гэдгийг нотлох мэт. Knight номоороо илэн далангүй хариулт өгсөн нь жагсаалтад багтах эрх болжээ. "Номонд бизнесийн амжилт нь: бохир, аюултай, алдаатай, нууцлаг болохыг илэн далангүй бичсэн" хэмээн Билл Гейтс онцолжээ.

    3. The Gene, /Ген/ зохиолч Siddhartha Mukherjee.

    Scribner

     

    Хорт хавдрын эмч, Пулитцерийн шагналт зохиолч Siddhartha Mukherjee "Ген" номондоо  ген, генетикийн технологийг эрдэмтэд хэрхэн ойлгодог талаар тайлбарлажээ. Хамгийн гоё нь юу гээч? Үүнийг ойлгохын тулд та заавал эрдэмтэн байх шаардлагагүй. "Mukherjee генетикийн технологи бидэнд маш их нөлөөтэй болж ирж байгааг мэддэг учраас энэ номыг энгийн хүмүүст зориулж бичсэн" хэмээн Билл Гейтс онцолжээ.

    4. The Myth of the Strong Leader /Хүчирхэг удирдагчийн домог/, зохиолч Archie Brown.

    Basic Books

     

    2014 онд Олон улс судлаач Archie Brown -ний гаргасан номын сэдэв ялангуяа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр их уншигдаж байсан нь энэхүү жагсаалтад орох шалтгаан болжээ. Brown-ний дэвшүүлсэн санаа бол улс төрийн удирдагч гэдэг нь бидний төсөөлдөг "хүчтэй" биш харин хамтран ажиллах, тохиролцоо хийх, зөв хүн ажлуулдах чадвартай хүнийг хэлнэ гэжээ.

    Хүндэтгэлийн сонголт: The Grid, /Сүлжээ/ зохиолч Gretchen Bakke.

    Bloomsbury USA

     

    Gretchen Bakke-ийн "Сүлжээ" номыг Гейтс онцгойлон дурджээ. Түүний анхы ажил нь Northwest-ийн эрчим хүчний сүлжээний удирдлагын програм байсан. Номонд АНУ-ын цахилгаан сүлжээ нь энергийн алдагдалгүй ажиллах нь ирээдүйн тулгамдсан чухал асуудал болохыг хөндөн маш нарийн өгүүлжээ. Магадгүй Гейтсийн сонирхдог сэдвийг хөндсөн ном учир жагсаалтын эхэнд дурдагсан байх.

    эх сурвалж: time.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй