ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мах идэх монгол ёс

    • Эмэгтэй хүн шүүс махны эх болох толгойд болон их ёсны хүнэтгэл их бага шүүс, ууц мах, дал, зэрэгт эхлэн гар хүрдэггүй
    • Богино хавирга, сүүж, харьт чөмөг, гургалданы баян түрүүтэй хэсэг, далны мөгөөрс, өвчүүний бүдэрхий савыг зочин хүнд барьдаггүй.
    • Эр хүн тагнай, ямааны хамар, түгшүүр, баатар хуйх иддэггүй.
    • Адууны толгойг овоо хяр дээр хомоолоор чимж тавдаг нь халуун хошуут малаа хүндэлж байгаа хэрэг
    • Хонины дал, шагай, борви, тойгийн ясыг хаядаггүй. Далыг малын хишиг буян гэж авдартай хийж шагайг сайн мөлжвөл морьтой болно гэж бэлгэшээдэг. Тойгыг сайн мөлжвөл хөөрхөн хүүтэй болно хэмээн билэгдэж, шаант чөмөгний нарийн үзүүрийг баяжих дэлгрэхийн ерөөл болгон галдаа өргөдөг.
    • Өшөө хорсол, атаа жөтөөг зүйрлэхдээ ясаа "хусалцах" гэдэг учраас монголчууд малын ясыг хутгаар хусахыг цээрлэдэг.
    • Сэмжийг урж иддэггүй, өнчин элгийг иддэггүй.
    • Нүдийг нь ухсан толгой, нүхийг нь ухсан сүүж, нүнжгийг нь барсан далыг гэртээ хонуулдаггүй.
    • Эмэгтэй хүн эхийнхээ дэргэд дэлэн түрүү иддэггүй.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй