ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аавуудын хүүхэддээ хийж өгсөн сэтгэл хөдөлгөм үйлдлүүд

    Та аав нарыг хүүхэдтэйгээ үлдэхдээ хэрхэн хөглөдөгийг энд дарж үзээрэй. Гэвч аав болгон тийм биш юм. Аав нар хүүхдийнхээ төлөө уулыг нурааж, усыг ч эргүүлж чадна гэдгийг эндээс харж болно. Харин та аавынхаа сэтгэл зүрхэнд хэзээ ч мартагдахааргүй тодхон үлдсээсэн дурсамжийг бидэнтэй хуваалцаарай.

    1. Арван жилийн сургуулийн хүүхэд байхаасаа цуглуулж ирсэн видео кассетуудаараа хүүхдүүддээ мариогийн уралдааны машин хийж өгчээ.

    2. "Коннорын өдөр"

    Коннор Харрисон хүү 12 нас хүрэхийхээ өмнө хоёр дахь удаагаа хорт хавдартай болжээ. Түүний эцэг эх хүү нь 11-хэн долоо хоногтой гэдэг аймшигтай мэдээг сонссон байна. Хүүгийн аав Скотт хүү нь үргэлж машины үзэсгэлэн үзэхийг хүсдэг байсныг мэдэж байлаа. Гэвч тэдний амьдардаг газар машины үзэсгэлэн байсангүй. Гэхдээ тэр интернетээр зар тарааж 2200 машин 4000 хүн цуглуулж машины үзэсгэлэн гаргаж өгсөн байна. Тэрээр хүн бүрт хүүд нь хавдартай гэдгийг нь битгий хэлээрэй гэж хэлж өгч байжээ.

    3. Хүүхэлдэй авч явдаг аав

    Зураг дээрх хүйтэн царайтай тээврийн жолооч охиноосоо хүүхэлдэйнд нь машины суудал тавьж өгөх хүсэлт авчээ. Гэвч тэр дургүйцэлгүйгээр хүүхэлдэйг нь машиндаа авч явдаг. Бүр аюулгүй байдлыг нь бодож суудлын бүс зүүдэг гээд бод доо.

     

    4. Сансрын хөлөг

    Хайраас бүтсэн Ноагийн сансрын хөлөг. Сансрын хөлөгт байх жижиг гэлтгүй бүхий л зүйл энд бий.

    5. "We're Out, Like You Now"

    Энэ захиа интернетийг шуугиулсан. Хүн болгон энэ захиаг уншаад сэтгэл нь хөдөлж байсан. Захианд:

    "Нэйт,

    Би өчигдөр орой чамайг Майктай утсаар ярьж надад мэдэгдэх төлөвлөгөөг чинь сонссон. Миний хүсэх ганц зүйл бол чи хичээлээ тараад хүнсээ авчрахаа төлөвлөөрэй гэж хүсч байна. Бид одоо чи гэртээ байхгүй байгаа шиг эзгүй байна.

    Чамайг 6 настай байхаас чинь л ижил хүйстэн гэдгийг мэдэж байсан. Чамайг төрсөнөөс чинь хойш чамд хайртай байсан шүү.

    - Аав нь"

    хэмээн бичжээ.

     

    6. Хүүхдээ сургаж буй аав

     

    Охин нь богинохон шорт өмсөхийг хүсэхэд аав нь дүргүйцэж энэ шортыг өмсөөд нуруун дээрээ "Одоо хүртэл богинохон шорт "хөөрхөн" байна гэж бодсоор байна уу гэж манай охидоос асуугаарай" гэж бичиж гадуур явжээ.

    7. Дурсамж

    Нэгэн аав 13 жилийн турш охиныхоо багш, сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагчдаас түүний тухай дурсамж бичүүлж байжээ. Харин төгсөлтийн баяраар нь дурсамжийн дэвтрийг охиндоо өгсөн байна. Охин нь "Дурсамжийн дэврийг уншаад багш нарын маань хэлсэн сайхан үгс маш олон сайхан дурсамжийг минь сэргээж гайхалтай сайхан мэдрэмж өгсөн" гэж бичжээ.

    8. Хөөрхөн тэргэнцэр

    Энэ өхөөрдөм амттай харагдах зайрмагны машин хөөрхөн гэж хэлэхэд багадхаар байгаа биз. Энэ бол жирийн л нэгэн аавын бүх л аавуудын хүсэл болох хүүхдээ баяр баясгалантай байлгах хүслийн нэг нь юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ тэргийг ийнхүү өөрчилжээ. Зүгээр л энгийн нэг зайрмагны машин биш бүр хөгжим хүртэл дугардаг шүү.

    9. Дэлхийн хамгийн ичгүүртэй аав

    Өсвөр насанд аав ээжээсээ ичих явдал бишгүй л тохиолддог. Дэйл Прайс бол интернетэд "хамгийн ичмээр аав" гэсэн цолыг хүртсэн хүн юм. Учир нь тэрээр хүүгээ тосч авахдаа өдөр бүр өөр өөр дүр төрхтэй ирдэг байна.

    Хоёр жилийн өмнө Дэйл ахлах ангид орсон хүүхдийнхээ хоёр дахь өдөр тосч авахдаа хөл бөмбөгийн хувцастай угтан гараа даллаж байжээ. /эхний өдөр энгийн хувцастай байсан/ Түүнээс хойш уламжлал болон өдөр бүр өөр төрхөөр хүүхдээ тосч авсаар байгаа юм. Үнэхээр их хичээл зүгтгэл, хайр энэрэл эндээс харагдаж байгаа биз.

    10. Трансформер хүүхэд

    Энэ бүтээлд ямар их ажил орсоныг та харж болно. Ийм хүүхэдтэй аавууд халловээний баяраар ихэнхдээ л цэцэг, муужгай гэх мэт болдог. Гэхдээ энэ аавын хувьд өөр байж чаджээ.

    11.Адилхан хоёр

    8 настай хүү нь маш ховор тохиолддог тархины хорт хавдар тусч хагалгаанд орон том сорвитой болжээ. Сорви хүүгийн сэтгэлд их хүндээр тусч ганцаардаж байсан тул аав нь толгойдоо хүүгийнхээ сорвитой адил шивээс хийлгэжээ. Одоо хүү нь ганцаардахаа больсон гэнэ.

    12. 2008 оноос хойш өдөр бүр

    Энэ бол 2008 оноос хойш хүүхдүүддээ өдрийн цайнд өгч явуулдаг байсан хачирхалтай талхнуудын зураг. Энэ бол мянга мянган зурагны ердөө л нэг хэсэг нь. Бүх талхнууд давтагдашгүй зурагтай байсан гээд бод доо. Биширмээр.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй