ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүлээлт үүсгээд байсан “Хотжилт роман” нээлтээ хийлээ

    Хүлээлт үүсгээд байсан Эрхэмбаярын Миеэгомбо-н “Хотжилт роман”  өчигдөр буюу 2016.11.28-нд нээлтээ хийлээ.

    Номын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг залуу зохиолчийн хөдөлмөрийг үнэлж нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс НАМЗХ-ны "Алтан од" шагналыг гардууллаа. Тус номын зохиолч бүтээлийнхээ тухай ярихдаа “Aнх ерөөсөө ном бичье гэж бодоогүй зүгээр өгүүллэг бичиж үзсэн түүнийгээ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэнээр маш олон хүнд таалагдаж ном бичих урам зориг өгсөн. Энэ бүтээл бол амьдарлын үнэнг бодитоор өгүүлж байгаа” хэмээв.

    Үзэгч миний бие олон номын нээлт дээр очиж байсан ч ийм сонирхолтой нээлт үзэж байсангүй. Уншигчидтайгаа халуун дотно яриа үүсгэж, бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм. Тус бүтээл нь хэвлэгдэхээсээ өмнө уншигчдын дуртай бүтээл болж цахим хуудсанд 4800 гаруй уншигчтай болж тэднээсээ санал авч, санал өгсөн хүний тоогоор хэвлэсэн бөгөөд захиалсан хүний тоо 1000 хол давсан мөн 5 бүлэг 50 хэсгээс бүрдэж байгаа гэнэ.

    Эрхэмбаярын Миеэгомбо нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж өссөн, 2015 онд ШУТИС-ийг төгсөөд одоогоор АНУ-д суралцаж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй