ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн унтаж байхдаа эдгээр 4 зүйлийг сурч чадна

    Та унтахынхаа өмнө дэрэн доороо ном хийгээд унт. Өглөө босоход та номонд бичигдсэн бүх зүйлийг мэдсэн байх болно.

    Мэдээж тийм юм гэж байхгүй.

    Гэхдээ найдвараа битгий алдаарай. Хүн унтаж байхдаа зарим зүйлийг суралцаж болдог.

    1. Гадаад үг

    Голланд хэл сурч байгаа Герман хүмүүсийн дунд нэгэн судалгаа хийжээ. Хэсэг хүмүүсийг унтаж байхдаа Голланд хэлний үндсэн үгнүүдийг уншсан хөгжим тавьж, үлдсэн хүмүүст нь юу ч сонсголгүй унтуулжээ. Үр дүнд нь шөнө унтаж байхдаа сонсож байсан хүмүүс үгнүүдээ цээжилсэн, харин сонсоогүй байсан хүмүүс нь цээжлээгүй байсан байна.

    Өөр нэгэн судалгаагаар унтаж байхдаа сонсож байсан хүмүүс алхаж байхдаа сонссон хүмүүсээс илүү амархан цээжилсэн байжээ.

    2. Хөгжмийн авьяас

    Бас нэгэн судалгаагаар хэсэг хүмүүст нь "Guitar hero" тоглоом дээр үндэслэн хөгжим дарах арга барилыг зааж өгч дараа нь унтахыг санал болгосон байна. Унтаж байх хооронд нь зарим хүмүүст нь ая тоглон өгч заримд нь ая тоглоогүй байна. Сэрсэнийхээ дараа унтаж байхдаа ая сонсож байсан хүмүүс тухайн аяыг амрхан тоглож, сонсоогүй хүмүүс нь тоглож чадахгүй байсан байна.

    3. Хаана юм тавьсанаа санах

    2013 онд 60 эрүүл саруул насанд хүрсэн хүмүүс дээр хийсэн судалгаагаар тэднийг компьютер ашиглан виртуал орчинд юм нуух даалгавар өгчээ. Хаана нуух газраа олж нуух юм аа тавих үед нэг өвөрмөц чимээ гаргана. Хүмүүсийг хоёр хэсэг хуваан 1,5 цаг унтуулжээ. Эхний хэсэгт унтаж байхад нь юу ч сонсголгүй, хоёр дахь хэсэгт нь юм нуух үед гарч байсан өвөрмөц чимээг сонсгосон байна. Хүмүүс сэрээд нуусан зүйлийг хаана тавьсаныг бүгд мартсан байжээ. Харин судалгаанд оролцогчдод юм нуух үед гарч байсан өвөрмөц чимээг сонсгоход унтаж байхдаа сонссон хүмүүм шууд санасан байна.

    4. Мартахгүй байх

    Бидний тархинд хоёр төрлийн санах ой байдаг. Богино-санах ой ба удаан-санах ой гэсэн. Чухал гэсэн зүйлүүдийг "удаан санах ой" руу илгээж, чухал биш гэснийг нь "богино санах ой"-д орж мартагддаг байна. Харин эрдэмтэд энэхүү системийг "хакдах" аргыг олжээ.

    Бас нэгэн судалгаагаар хоёр бүлэг хүмүүст бүгдэд нь дэлгэцэн дээр янз янзын дүрс үзүүлж дүрс гарах үед өөр өөр чимээ гаргаж байжээ. Тэгээд бүх хүмүүсийг унтуулж эхний хэсэгт дүрс гарах үед гарч байсан чимээнүүдийг сонсгож, удаах бүлэг хүмүүст сонсголгүй унтуулсан байна. Сэрээд унтаж байхдаа сонсож байсан бүлэг хүмүүс дүрсүүдийг санаж бусад нь санахгүй байжээ.

    Унтаж байх үед тархинд юу болдог вэ?

    Биднийг шөнө унтах үед тархи  "удаан-давалгаа"-тай (slow-wave хэллэг) болдог. Удаан давалгаа нь "богино санах ой"-ийн мэдээллийг "удаан санах ой" руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнийг ашиглаж унтаж байхдаа чихээрээ сонссон үг, чимээ, хөгжим сонсож суралцах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй