ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    4,2 секундын бичлэгийг 4 минутын видео клип болгосон гайхалтай бүтээл

    4 минутын клипний дүрсийг 4 цаг, магадгүй түүнээс ч илүү цагийн видеоноос түүвэрлэн хийдэг байх.

    Харин АНУ-ын "OK GO"  рок хамтлаг ердөө 4,2 секундын бичлэгнээс 4 минутын дууны клип хийсэн гэхэд та итгэх үү?

    Өчигдөр "OK GO" хамтлаг  ‘The One Moment’  гэдэг дууны клипээ цацсан ч аль хэдийн 10 сая хүн үзээд байна.

    Клипний зураг авалтын талаар хамтлагийн блог хуудсан дээр: "Бид маш нарийн хэмжиж тооцоолсон дижитал унтраалгууд ашиглаж маш хурдан өрнөх хэдэн зуун үйлдлийг хийсэн. Маш хурдан хөдлөх робот гараар камераа эргүүлж хөдөлгөөнүүдийг алдалгүй бичиж авахаар тааруулсан. Нэг камерний удирдлагын систем ийм хурдан хөдөлгөөнүүдийг бичиж авах боломжгүй байсан учраас бид 7 камерны бичлэгийг ашигласан" гэжээ.

    Бичлэгийн турш удаашруулалтын хурдатгал нь олон янз байгаагаас хамгийн удаан нь жирийн хурднаас 200 дахин удааширч, хамгийн хурдан нь 3 дахин удаан болгосон хэсэг байгаа юм.

    Бичлэгэн дээр 318 үйлдэл хийгдсэний 54 өнгөт давсны тэсрэлт, 23 будагтай савны дэлбэрэлт, 128 алтан усан бөмбөгний хагаралт байгаа юм.

    Эх сурвалж: evo.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй