ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Филармонийн тайзнаа Йозеф Гайдны бүтээлийг толилуулна

    Улсын филармонийн Симфони найрал хөгжим хөгжмийн зохиолч Йозеф Гайдны уран бүтээлийг 2016 оны 11 дүгээр сарын-25-нд үзэгч түмэндээ эгшиглүүлэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ.

    Энэ үдэш үзэгч та Венийн шилдгүүдийн нэг Йозеф Гайдны бүтээлийг улсын филармонийн тайзнаа сонсож нэгэн сайхан үдэш сэтгэлийн болон оюуны тайвширлийг мэдэрч алжаалаа тайлах болно. Энэхүү тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан явуулах юм. Тоглолтод Монгол улсын симфони найрал хөгжим, уг тоглолтын ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/, гоцлооч Т.Мөнхбат нар үзэгч олны алтан сонорыг мялаах болно.

    Дашрамд сонирхуулахад, Австрийн хөгжмийн зохиолч, Венийн сонгодог сургуулийн төлөөлөгч Йосеф Гайдн 1732 оны 3 дугаар сарын 31-нд Унгарын хилийн ойролцоох Доод Австрийн Рорау гацаанд  Маттиас Гайдны (1699-1763) гэр бүлд мэндэлжээ. XVIII зуунд Итали, Герман, Австри, Франц зэрэг европын улсуудад өрнөсөн хөгжмийн шинэ эрчтэй давалгаа нь "Венийн сонгодог сургууль"-ийн үндэс болж Гайдн, Моцарт, Бетховен гэсэн гурван ноён оргил төрсөн түүхтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй