ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зэрлэг амьтдын тоо толгой 40 жилд 58 хувиар буурчээ

    Амьд гараг нэртэй судалгааны байгууллагаас нэгэн шинэ судалгааны дүнг танилцууллаа. Энэхүү судалгааны дүнд 1970-аад оноос хойш манай гарагийн зэрлэг ан амьтдын тоо 58 хувиар буурсныг тогтоожээ.

    Дэлхийн зэрлэг байгаль хамгаалах сан, Лондон хотын Амьтан судлалын хүрээлэнгүүд хамтарч энэ судалгааг хийжээ. Судалгааны дүнд нуур, гол мөрөн, намгархаг газарт амьдардаг амьтдын тоо толгой хамгийн хурдацтай, хамгийн ихээр буурч байгааг онцолжээ. Зөвхөн цэвэр усанд амьдардаг амьтдаар жишээ авахад 1970-аад оноос хойш тоо толгой нь 81 хувиар буурсан байна. Сүүлийн 40 жилийн дотор зэрлэг ан амьтдын тоо толгой 60 шахам хувиар буурсаны гол буруутан нь хүний үйл ажиллагаа, хотжилт, ан амьтдын худалдаа, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гэсэн хүчин зүйлж нөлөөлсөн байна. Амьд гараг хэмээх энэхүү судалгааны тайлан хоёр жил тутамд дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой ямар байгааг мэдээлдэг юм. Ингэхдээ нийт 3700 төрөл зүйлийн шувуу, загас, хөхтөн амьтан, хоёр нутагтан зэргийн тоо толгойн мэдээллийг багтаадаг байна. Хамгийн сүүлд 2014 онд Амьд Гараг судалгааны тайлан хэвлэгдсэн байна. Шинэ тайланд Африкийн зааны тоо толгой эрчимтэй буурч байгаа хууль бус ангаас үүдэлтэй бол далайн аварга загасны тоо толгой буурч байгаа нь хэт их загасчлалтай холбоотой гэх мэтээр шалтгаан үр дагаварыг тайлагнасан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй