ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Далай ламын Улаанбаатар хот дахь номын айлдвар

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүнд өвчтөн, шоронгийн хоригдол нарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Жавзундамба хутагт төвийн хүмүүстэй уулзав. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Шинжлэх ухааны хурлын үдээс өмнөх илтгэл тавих хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    "Бурханы шашин ба Шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх үйл явц. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн элчин сайдын яаманд үдийн зоог барих үеэр Энэтхэгийн элчин сайд ноён Сүреш Бабу түүнтэй уулзаж байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Үдээс хойшхи хуралдааны үеэр илтгэгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    "Бурханы шашин ба Шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцогсод. Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.21. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өглөөний эхний уулзалт нь Монгол улс дахь Энэтхэгийн элчин сайдтай уулзах байлаа. Түүнийг байрлаж буй байрнаасаа гарахад Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүссэн олон монголчууд цугласан байв. Улаанбаатарт ойрд тохиолдоогүйгээр их хүйтэрч Дээрхийн Гэгээнтнийг гарахад гадаа 40 хэмийн хүйтэн байв.
     

    Улаанбаатар хот дахь номын айлдвар
    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буянт Ухаа цогцолборт ном
    айлдахаар хүрэлцэн ирж байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
    2016.11.20. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Түүнийг Буянт Ухаа цогцолборт хүрэлцэн ирэхэд лам хуврагууд бүрээ бишгүүр үлээн шашны ёс уламжлалын дагуу угтав. Танхимд орж ирэхэд цугласан олон хүмүүс хадгаараа даллан утлаа. 10,000 суудалтай спорт цогцолбор хүнээр дүүрч зарим нь суудалгүй зогсож байв. Нийтдээ 12,000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонссон бөгөөд олон зуун хүн дотогш нэвтэрч чадалгүй гадаа үлдсэн байна.

    Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын даган соёрхол хайрлахын өмнө бэлтгэл уншлага үйлдэж байх зуур цугласан лам хуврагууд болон энгийн сүсэгтнүүд “Билгүүний Зүрхэн” судрын тарнийг уншиж байлаа.

    Ингээд номын айлдвар эхлэх үер Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлал ёсоор шашны ямар нэгэн зан үйлд анхаарлаа хандуулахаас илүүтэй номын тайлбар явуулахыг чухалчилдаг бөгөөд боломж гарах бүрт аль болох илүү их номын тайлбар хийдэг тухайгаа ярьсан юм. Тэрээр Бурхан Багшийн айлдсан миний сургаалыг сайн судалж үзээд дагах ёстой гэсэн сургаалыг эш татлаа.
     

    Улаанбаатар хот дахь номын айлдвар
    Номын айлдвар явагдаж буй цогцолборын дүр байдал. Монгол улс,
    Улаанбаатар хот. 2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов

    “Тийм учраас Бурхан Багш зовлонгоос гэтлэх арга замыг зааж харьцангуй болон үнэмлэхүй үнэнийг номлосон юм. Энэ нь дан ганц сүсэг бишрэл, залбирал үйлдсэнээр гэгээрэлд хүрэх боломжгүй гэдгийг харуулж байна. Билиг оюун, сайхан сэтгэлийг хөгжүүлсний үндсэн дээр гэгээрэлд хүрэх болно. Тиймийн тул өдгөө бидэнд хадгалагдаж буй Ганжуур, Данжуурын 300 боть номыг үзэж судлах хэрэгтэй байна.”

    “Орчин үеийн квантын физик нь Бурхан Багшийн айлдсан хоосон чанарын сургаал буюу юмс өөрийн талаас бие даан орших боломжгүй хэмээх номлолтой тун төстэй байна. Бид зөвхөн сүсэг бишрэлээ хөгжүүлэх гэж яаралгүй Бурхан Багшийн айлдсан сургаалыг нягталж, судалж тэрээр яг юуг номлосон болохын учрыг ойлгох нь хамгаас чухал юм.”

    Дээрхийн Гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудад хандан монголын хийдүүд Өмнөд Энэтхэг дэх төвөдийн шашны их дээд сургуулиудын хэрэгжүүлж буй сургалтын төлөвлөгөөтэй ижил төстэй хөтөлбөр боловсруулахыг зөвлөлөө. Тэд үүнийг хийж чадна гэдэгт туйлын итгэлтэй байна, Төвөдөд буй төвөдүүдээс ялгаатай нь, монголчууд хүссэнээ хийх эрх чөлөөтэй байна гэлээ.

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс өмнөх номын айлдварыг Богд Зонховын бясалгалтай уялдуулсан язгуурын гурван бурханы даган соёрхолыг хайрласан бөгөөд энэхүү увидсын дамжлагыг тэрээр Дагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэхүү увидсыг ховор нандин увидас гэж тэрээр тайлбарлан ярив. Мөн үдээс өмнөх номын айлдварын үеэр цугласан олон хүмүүст сайхан сэтгэлийг хөгжүүлж бодийн санваар хайрласан юм.
     

    Улаанбаатар хот дахь номын айлдвар
    Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
    сонсож байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
    2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов

    Үдийн зоог барьсаны дараа буддын гүн ухааны номын айлдвараа эхлэхээр эргэн ирэхдээ бүгд түүнийг хүлээж байхыг хараад тэрээр ихэд баярлаж байлаа. Учир нь Азийн орны ихэнх хүмүүс лүн, авшиг өгөх үед олноороо цугларч, харин номын тайлбар айлдах үед төдийлөн анхаардаггүй ажээ. Дээрхийн Гэгээнтэн буддын гүн ухааны тайлбар болгож “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг тайлбарласан бөгөөд тэрхүү олж авсан мэдлэгийг хэрхэн дадлага болгохтой уялдуулж “Мөрийн гурван эрхэм” номыг тайлбарласан юм.

    “Шүтэн барилдахуйн магтаал”-ын гол утга агуулга нь Бурхан Багшийн айлдсан сургаалын тулгуур онол мөн. Энэ номонд шашны ямар нэгэн сургаал байхгүй, гагцхүү танин мэдэхүйн чиглэл бүхий сургаал юм. Бие лагшины талаас нь Бурхан Багшийг магтдаг боловч энэ нь түүний бусдаас онцгой магтаал болж чаддаггүй. Шүтэн барилдахуйн онолыг айлдсанаар нь хутагт Нагаржуна, Богд Зонхов нар Бурхан Багшийг ханьцашгүй хэмээн магтсан юм.”

    2016 оны 11 дүгээр сар 19

    Монгол Улс, Улаанбаатар хот. 2016.11.19 - Өчигдөр өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японоос Монголыг зорин нислээ. Онгоц Улаанбаатарт буух дөхөхөд үүлний цаанаас газар тэр чигээрээ цав цагаан цасанд хучигдсан нь харагдаж байв. Онгоцны үүднээс түүнийг Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн их хамба лам, Гавж Д.Чойжамц тэргүүтэн лам хуврагууд, Энэтхэгийн ЭСЯ-ны төлөөлөгч, Далай ламын ОХУ болон Монгол дахь албан ёсны төлөөлөгч Дилав хутагт нар угтан авав.
     

    Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Монгол дахь айлчлал эхлэв
    Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Чингис хаан нисэх онгоцны
    буудал дээр угтаж байгаа нь. Монгол, Улаанбаатар.
    2016.11.18. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)

    Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь угтахаар ирсэн олон лам хуврагууд болон албаны хүмүүстэй хэдэн хором ярилцсаны дараа Монголын үндэсний олон нийтийн телевизэд богино ярилцлага өгөв. Тэрээр Монголд дахин айлчилж байгаадаа баяртай байна гээд Бурханы шашны ном айлдах, Гандантэгчэнлин хийдээр айлчлах, залуучуудтай уулзалт хийх зэрэг ойрын дөрвөн өдөр болох арга хэмжээнүүдийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлэв. Дараа нь тэрээр буудалдаа ирж амарлаа.

    эх сурвалж: dalailama.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй