ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Маш их хүлээлт үүсгээд байгаа Live-Action кино - ”Ghost in the Shell”

    Paramount Pictures-ийн гаргаж буй ирэх оны 3-р сард нээлтээ хийх Ghost in the Shell киноны талаарх зарим мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэхүү anime Live-Action-д Hollywood-ийн алдарт жүжигчин Scarlett Johansson-г гол дүр болох Motoko Kusanagi тоглосонд ихэнх хүмүүс шүүмжилж байсан билээ. Түүний нүүр царайг Ази дүр төрхтэй болгохын тулд компьютер график ашигласан байна. Зөвхөн Johansson гол дүрд тоглосондоо ч биш, яагаад энэ кино олны анхаарлыг маш ихээр татаад байгааг магадгүй та гайхаж байгаа байх.

    scarlett-johanson-ghost-in-the-shell

    1989 онд Masumane Shirow-ийн нийтэлсэн manga-г 1995 оны 11-р сарын 18нд Mamoru Oshii нь anime болгож гаргахдаа хошин шог болон сексуал агуулгыг багасган гаргасан байна. Ghost in the Shell бол Японы хамгийн алдартай анимуудын нэг бөгөөд гарсан үедээ Billboard видео жагсаалтад тэргүүлсэн анхны anime болж мөн түүнчлэн бусад олон жагсаалтад багтаж байжээ.

    qjkxd

    Ghost in the Shell бол хүний сүнс, хүйс, хүн төрөлхтөн болон техникийн эрэн үе г.м олон асуудлуудыг шингээсэн зөгнөлт, онц сонирхолтой адал явдалт anime юм. 2029 онд техник технологи нь хүний өөрийн бараг ямар ч эрхтэнг робот техникээр орлуулах боломжтой бөгөөд энэ хиймэл эрхтнүүдийн ачаар хөгшин нь залуужиж, сул дорой нь хүчтэй болох юм. Niihama хотын Нийтийн Аюулгүй байдлын 9-р хэлтсийн хиймэл оюун ухаантай робот, хүмүүсийн баг авилга болон терроризмийн эсрэг тэмцдэг ба Major Motoko Kusanagi, түүний туслах Batou, мэдээллийн ажилтан Ishikawa нар онц ноцтой гэмт хэрэгтэн hacker “Puppetmaster”-ийн хэрэг дээр ажиллана.

    Ghost in the Shell трэйлерийн anime хувилбар

    Ghost in the Shell - Anime болон Киноны трэйлерийн харьцаа

    Ghost in the Shell (1995)-ийн үргэлжлэлийг харуулах Ghost in the Shell 2: Innocence нь 2004 гарсан бөгөөд өөр түүхийг өгүүлэх Ghost in the Shell: Stand Alone Complex; Ghost in the Shell гэх олон ангит anime-ууд байдаг юм. Ингээд 2017 оны 3-р сарын 31-нд нээлтээ хийхийг хүлээх л үлдлээ.

    Мөн та доорх бичлэгээс киноны нэгэн хэсгийг сонирхоорой. (Anime-н дээр гардаг маш гоё дуутай, гоё хэсэг)

    Эх сурвалж: evo.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй