ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1995 оны Улаанбаатар хотын зураг

    Зурагчин O. Corff эдгээр зургийг Nikon FM2, Nikkor 55 мм-ийн линзээр 1995 оны 2-р сарын 28-аас 3-р сарын 3-ний хооронд  Kodak хальсаар дарж фотошопоор өнгөний бага зэрэг өөрчлөлт оруулан Улаанбаатар хотод даржээ. Зургуудын зурагчний тайлбартаагаар орчуулан хүргэж байна.

    1995 оны 4-р сарын 12 Сансараас Сүхбаатарын талбай орох замд Сэлбэ гол. Хотын төв ч гэсэн иймэрхүү эл хуль газар олон байдаг нь өвөрмөц мэдрэмж төрүүлдэг.

    Гандан бол нэгэн томоохон "ажиллаж" хийд юм. Энд хэд хэдэн барилга бий. Баруун талдаа цагаан суваргатай 1992 баригдсан /миний олж мэдсэнээр/. Төв барилга нь 1991 болон 1992 онд байригдсан. Анх энд Буддагийн том хөшөө байсан ч 1906 онд алга болжээ. Орос руу гарсан байх. Энэ барилга нь олон нийтэд шашны үйл ажиллагаа явуулдаг.

    Зүүн урд нь байдаг жижиг хийд. Энд шашны үйл ажиллагаа явуулдаг. Хүмүүс мөргөж, бясалгаж, өргөл барьц өргөдөг.

    1991/1992 онд хуучин цирк, Үндэсний Их Сургуулийн дотуур байрны хажууд жижиг хийд бий. Эдгээр барилгуудыг нэг дор бариагүй. 1993/1994 онуудад нэг нэгээр нь нэмж барьсан.

    Энэ шинэ жижиг хийд бол том мөргөлийн газар ба будаа их өргөдөг. Цаад зүүн талд байгаа нь Үндэсний Их Сургуулийн гадаад оюутны дотуур байр харагдаж.

    1994 онд галд шатсан Монцамэ.

    Монцамэ. Эхний зурагт гал тийм ч их хохирол учруулсан харагдахгүй байгаа ч дотроо бол шатаж гэмтсэн. 2 болон 3-р давхарын шат хэрхэн шатсанаас харж болно. Галаас болж МОНЦАМЭ-гийн зарим хэсэг ажиллах боломжгүй болж ойр хавийн байшинд нүүн орж, жишээ нь Төв Шууданд нүүн шахцалдан байж үйл ажиллагаа явуулдаг.

    Улаанбаатар хотын төвд байрлах Үндэсний Төв Музей. Динозавр, амьтан, ургамал, соёл, бичиг зэргийг маш олон үзмэртэй. Харин  бусад үзмэрүүд болох урлаг, шашны үзмэрүүд тусдаа Дүрслэх Урлагийн музейд бий. Музей бүх хүнийг халуун дотноор хүлээн авч үйлчилдэг. Музейн урд байрлах орчин үеийн урлагийг харуулсан хөшөө ч бий.

    Энэ зургуудаас магадгүй хамгийн сонирхолтой нь энэ. Улаанбаатар хотын урд ууланд /Богд уул/ Зайсан нэртэй жижиг толгод дээр дээр маш том Зөвлөлтийг илтгэсэн цагирган хэлбэртэй хөшөө бий. Социалист/Коммунистийн урлагийн хажууд 1991/1992 оноос хойш овоолсон чулуун овоо байдаг. Намайг байхад л овооны өндөр тав дахин нэмэгдсэн байсан. Коммунизмын үед овоо босгохыг хориглодог байсан учраас өнгөрсөн жилд гэхэд энэ овоо хурдацтай томорсон. Хүмүүс овоог тойрохдоо чулуу нэмдэг. Би овооны ойр орчим нэг ч чулуу олж хараагүй магадгүй хүмүүс холоос чулуу авчирдаг байх.

    Улаанбаатарт дөрвөн цахилгаан дулааны станц байдгаас нэг болон хоёрдугаар цахилгаан станц нь /хотын төвд байдаг/ удаан хугацааны турш ажиллаагүй. Одоо гурав болон дөрөвдүгээр цахилгаан станц нь хотыг дулаан, цахилгаанаар хангадаг. Зурагт гуравдугаар цахилгаан станцын зураг харагдаж байна. Хотын агаарын бохирдлын нэгэн том эх үүсвэр. Цахилгаан станц Буянт Ухаа /онгоцны буудал/ явах замд бий.

    Сансар гэдэг Улаанбаатар хотын зүүн хэсэгт байдаг толгод Зүүн Германы олон мэргэжилтнүүд амьдарч байсан. Цахилгаан станцаас үүссэн агаарын бохирдол байгаагүй бол өндөр байшин дээрээс хот илүү сайхан харагдах байлаа.

    Улаанбаатар хотын төв замын зүүн хязгаарт Дэлхийн II дайнд гавьяа байгуулсан агаарын хүчинд зориулсан хөшөө бий. Хөшөөний тайлбар Орос Монгол хоёр хэлээр бичигдсэн:

    Монгол Зөвлөлтийн ард түмэн армийн ах дүүгийн найрамдал дахин мандугай.

    Хөшөөний зүүн талд:

    Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж Гитлерийн фашизмын эсрэг дайнд оролцсон "Монгол ард" иргэдийн дурсгалийн хөшөөг аугаа их ялалтын 40 жилийн ойгоор босгов. 1998 он.


    Сүхбаатарын талбайн зүүн тал байх том цагаан байшин болох Соёлын төв ордонг нэлээн хожуу үед 1980-аад оны сүүлээр барьжээ. Урд хэсэгтээ дөрвөлжийн том хэсэгтэй, ард хэсгийн цамхагт Шинжлэх ухааны Академи, Монгол Судлалын Олон улсын холбоо, институт зэрэг байгууллагууд бий. Харагдаж буй хөшөө бол Сүхбаатарын хөшөө. Баруун талд байгаа ягаан барилга бол Дуурийн театр Дэлхийн II дайны дараа баригдсан.

    Зайсан толгой дээрээс авсан Улаанбаатар. Наана нь байгаа цагаан бол хөлдсөн Туул гол. Бүдэгхэн харагдаж байгаа ч гэсэн дараах байгууламжуудыг харж болно: Баруун талд байгаа дугуй хэлбэртэй Наадам тоглолт болдог цэнгэлдэх, цаахан талд нь харагдах хоёр цамхаг бол Баянгол зочид буудал, хар хүрэн барилга бол засгийн газрын ордон, цэнхэр бөмбөгөр нь цирк, хойно байгаа хар байшин бол Улсын Их Дэлгүүр. Зүүн хойно нь Гандан хийд байгааг харж болно.

    Энэ бол Монголын засгийн газрын ордон. Мөн Улсын Их Хурал ч гэдэг. Сүхбаатарын талбайн хойно, Сүхбаатарын бунхан урд нь  байрладаг. Үүнтэй төстэй барилга болох Бээжийн эсвэл Москвад байдгаас ялгаатай баатрын занданшуулсан шарил харуулдаггүй. Энд зөвхөн гантиг чулуу л харагддаг. Хуучин засгийн үед МАХН-ийн удирдлагууд энд байдаг байсан. МАХН 1990 онд ойролцоо байрлах Хотын удирдлагын байрлуу шууд нүүсэн нүүсэн.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй