ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    [Андройд] Шинээр гарсан сонирхолтой тоглоомууд

    Masky

    Ритм мэдрүүлэх шинэхэн тоглоом. Тоглоомны хамгийн гайхалтай хэсэг нь хөгжим. Та хоёр тийшээ бүжиглэж хүн нэгтгэн тэнцвэрээ олох ёстой. Олон үг дурдаад яахав заавал татаж аваад тоглож үзээрэй. Бүжиглээд бай бүжиглээд бай. /сурталчилгаатай/ android-tatah

    Solitaire: /Рекламгүй/

    Дээхэн үед компьютертэй хүн болгон тоглодог байсан Windows-ийн хамгийн алдартай тоглоомны нэгийг та хараад шууд мэдэж байгаа биз. Харин та тэрхүү тоглоомыг гар утсан дээрээ илүү сонирхолтой маягаар тоглоод үзээрэй. Windows-ийн Solitaire тоглоом хожиход хөзөрнүүд нь холилдоод маш сонирхолтой байдаг шүү дээ. Энэ утасных хожих юм бол бүр илүү сонирхолтой, олон янзын хувилбартай байх юм.

     

     

    android-tatah

     

    Plants vs. Zombies™ Heroes

    Тиймээ. Зомбинуудын эсрэг цэцэгнүүдийн тулаан. Мэдээж та тоглож үзсэн байх. Маш сонирхолтой энэхүү тоглоомны "Баатрууд" хувилбар нь гарчээ.

      android-tatah

     

    Flappy Golf 2

    Та Flappy Bird гээд нэг "мангар" шувууг санаж байгаа биз дээ. Тэр шувууны зарчмаар ажилладаг гэхдээ илүү сонирхолтой маягаар энэхүү гольфын бөмбөгөөр тоглоорой. Тоглоомын онцлог:

    • Онлайнаар хүмүүстэй цуг тоглох боломжтой
    • 29 үетэй, түүнээс цааш хийгдэж байгаа.
    • Ердөө ганц л хуруугаараа тоглоно

    android-tatah

    Halfpipe Hero - Skateboarding

    2D орчинд ч гэсэн маш сонирхолтой скэйтбоард тоглоом. Удирдахад маш амархан. Үе давах тусам шинэ гулгагч гарч ирдэг. Гэм нь сурталчилгаа гарч ирдэг. Гэхдээ тэр бол асуудал биш.

    android-tatah

    Break Liner

    Шугамыг эвд. Магадгүй сэтэл. Маш сонирхолтой "цаг үрсэн" тоглоом болж чаджээ. Та хэр хол явж чадах вэ? /сурталчилгаатай/

    android-tatah

    Fit In The Hole

    Нас зөрөхөөс нүх зөрүүлж болохгүй ээ гэдэг тоглоом. Японы алдарт нүхтэй хана руу таарч ордог телевизийн шоутай төстэй тоглоом. Магадгүй тетрис мастерууд энэ тоглоомыг илүү сайн тоголж болох юм. /сурталчилгаатай/  

    android-tatah

    Henry the Cloud

    Хэзээ нэгэн цагт үүлэн дээр гарч үзмээр санагдаж байсан уу. Үүлэн дээр гарахгүй ч үүл болон тоглох боломжтой. Төгсгөлгүй хөвөх Хэнри үүл. Хуруугаа залж хэр хол хөвж чадах вэ?

    android-tatah

     

    Code Breaker Ultimate

    Код тайлах оюун ухаан хөгжүүлэх тоглоом. Би энэ тоглоомыг тоглож үзээгүй учир нууцыг нь танд үлдээе.

    android-tatah

     

    SkillTwins Football Game

    Хөлбөмбөг сонирхогчид наашаа. Таны аз тохиож үнэтэй байсан тоглоом үнэгүй болон google playstore дээр оржээ. Та хөлөөрөө сайн тоглодог байж болно. Харин хуруугаараа хэр сайн тоглохыг харъя.

    android-tatah

     

    AdventureQuest 3D

    AdventureQuest 3D бол World of Warcraft төрлийн тоглоом. Гэхдээ энэ бол туршилтын үнэгүй хувилбар нь. Тоглоход ямар ч асуудал байхгүй. Нэмж хэлэхэд хүүхэд тоглохыг хориглоно гэсэн анхааруулагатай шүү.

    android-tatah

     

    Silicon Valley: Billionaire

    Та цахиуртын хөндийн тэрбумтан болмоор байна уу? Манажементийн ухаантай хүнд амархан тоглоом. Та шинэ технологийн компаниа нээгээд шинэ чадварлаг ажилчин авч ажиллуулан, орлогоо нэмэгдүүлж, офиссоо цамхаг болгон тэрбумтан болох замдаа гараарай. Амжилт хүсье.

    android-tatah  

    Эх сурвалж: evo.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй