ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Монгол зураг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    СУИС-ийн хүндэт профессор, СТА, зураач Цvлтэмийн Нармандахын Дvрслэх Урлагийн Дээд сургуульд 30 жил багшилсны ойн баярт зориулж түүний шавь нар хамтарсан vзэсгэлэнгээ дэлгэж байна.

    Ц.Нармандах багш нь Монголын дүрслэх урлагын томоохон төрөл болсон Монгол зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн юм.

    Өнгөрсөн хугацаанд Ц.Нармандах багш 11 ангийг бие даан төгсгөж, шавийн шавь нартаа мэргэжлийн хичээлийг заасаар өдгөө 300 гаруй уран бүтээлчдийг төрүүлээд байна.

    Түүний шавь нар нь Монголд төдийгүй дэлхий дахинд нэр алдараа цуурайтуулсан уран бүтээлчид болжээ.

    Тус үзэсгэлэнд Монгол зураг нийгэмлэгийн 35 зураачийн 53 уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнгээс орчин үеийн Монгол зургийн чиг хандлагыг харах боломжтой юм.

    “Монгол зураг” уран бүтээлийн үзэсгэлэн Marshall town, King tower дахь 9th Art Gallery-д 2016.10.28-аас 11.04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй