ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ сарыг дуустал уйдах завгүй өнгөрөөх боломж

    The Voice of JAZZ

    Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 21 19:30
    Зохион байгуулагч: Jazz Lab Music Agency
    Тоглолтын төрөл: Жазз концерт
    Үргэлжлэх хугацаа: 90 минут
    Насны ангилал: 6+
    Тасалбарын үнэ: 50,000 ₮, 40,000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    ЖаззЛаб хөгжмийн агентлаг нь Монголын Жазз хөгжимчдийг дэмжих, хөгжмийн ертөнцөд амжилт гаргахад нь нөлөөлөх, туслах зорилготой байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм.

    ЖаззЛаб агентлаг нь олон улсад нэр алдраа түгээсэн алдартай Жазз хөгжимчид төдийгүй Монголын залуу уран бүтээлчидтэй нягт холбоотой хамтран ажиллаж, богино хэмжээний болон томоохон тоглолтуудыг зохион байгуулдаг билээ. Тус агентлаг байгуулагдаад удаагүй хэдий ч Монгол улсын хэмжээнд 60 гаруй тоглолтыг зохион байгуулсан бөгөөд дэлхийн хэмжээний жазз од, саксафон хөгжимчин Жэсси Дэвисийн тоглолтыг Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулсан нь амжилттай болсон томоохон тоглолтуудынх нь нэг юм.

    Тус агентлагаас хэрэгжүүлж буй шинэ төсөл болох ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016-2017 төслийн эхний тоглолт болох "The Voice of JAZZ" тоглолт 2016 оны 10 сарын 21-ний өдөр УДБЭТ-т болно. 

    "The Voice of JAZZ" тоглолтын хүндэт зочин: Bay Area дахь жазз хөгжмийн супермэн, дуучин Кенни Вашингтон. 

    Тасалбарыг TICKET.mn

    Тасалбар хүргэлт 1900-1800

    Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/jazzlab.ub

    Гүн гэрийн гүнж

    Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 22 17:00
    Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Тоглолтын төрөл: Дуурь
    Үргэлжлэх хугацаа: 120 минут
    Насны ангилал: 12+

    Тасалбарын үнэ: 30000 ₮, 20000 ₮, 20000 ₮, 10000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

    Хөгжим: Ц.Нацагдорж
    Цомнол: Д.Төрбат (СГЗ, Төрийн шагналт), Т.Зөнбилиг
    Удирдаач: Ж.Бүрэнбэх (УГЗ)
    Найруулагч: Б.Сүхээ
    Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
    Хувцасны зураач: Г.Оюун (СТА)
    Ерөнхий хормейстер: Н.Дашбямба (СТА)
    Бүжиг дэглээч: Н.Чинзориг
    Тайзнаа анх тавигдсан: 2016.03.05

    2000 жилийн тэртээ олзлогдон ирсэн Хан гүрний бичгийн эрдэмтний сурвалжит охин, үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи, гүнжээ эргүүлэн авахаар тэмцэх Хан гүрний цэргийн эрхтнүүд, түүнийг олзлон авч хатнаа болгосон хэдий ч "Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулан өгөх" Жи Жи Шанью нарын дүрээр тухайн цаг үеийн Хан, Хүн гүрний тэмцэл, эх орон, язгуур эрх ашиг ямагт хувийн эрх ашиг, хайр сэтгэл, төрсөн үрээс ч дээгүүрт тавигдах тухай, түүнчлэн аливаа хүн өстөн дайснаа хайрлаж чадах аваас айл гэрт төдийгүй улс орон, ертөнц дахинд тайван тогтуун амьдрал бий болдгийг "Гүн гэрийн гүнж" хэмээх энэхүү дуурьт өгүүлдэг.

    Гол дүрүүд:
    Цай Вэн Жи хатан
    Өвгөн гүн Цай Юн
    Хан гүрний жанжин Цао Цао
    Жи Жи Шанью

    Цахим тасалбарыг www.TICKET.mn, 
    Тасалбар хүргэлт: 1900-1800
    Тасалбарыг: УДБЭТ-ын касс. 

    П.И.Чайковский "Хунт нуур"

    Хаана:Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 23 17:00
    Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Тоглолтын төрөл:Балет
    Үргэлжлэх хугацаа:110 минут
    Насны ангилал:7+
    Тасалбарын үнэ: 30000 ₮,20000 ₮, 10000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет 

    Хөгжим: П.И.Чайковский
    Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер
    Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ, Н.Туулайхүү УГЗ
    Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ
    Туслах найруулагч: Ц.Чинзориг
    Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

    Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож УДБЭТ-ын хамт олон 2015 оны 6-р сард үзэгч олон та бүхэнтэйгээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

    "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

    "Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

    Гол дүрүүд: 
    ОДЕТТА - Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж
    ОДИЛЛИЯ - Хорон санаат Ротбарт гүнгийн охин
    ХАН ХҮҮ ЗИГФРИД 
    РОТБАРТ
    АЛИА САЛБАДАЙ 
    ПА-де-труа 
    Хатан эх 
    Жижиг хунгууд 
    Том Хунгууд 
    УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

    Цахим тасалбарыг www.TICKET.mn
    Тасалбар хүргэлт 1900-1800

    30 жил урлагт

    Хаана: The Corporate Hotel & Convention Centre
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 29 17:00
    Уран бүтээлч:Б.Сарантуяа
    Тоглолтын төрөл:Концерт
    Үргэлжлэх хугацаа:90 минут
    Насны ангилал:10+
    Тасалбарын үнэ: 90,000 ₮, 70,000 ₮, 50000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Монголын хамгийн олон фэнтэй, хамгийн олон тоглолт, хамгийн олон цомгийг олны хүртээл болгосон, хамгийн олон жил урлагийн тайзнаа дуулж буй гээд хамгийн гэх тодотгол Зууны манлай эстрадын дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин Б. Сарантуяад олон.

    Энэ жил түүний тайзнаа дуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэрээр алтан тайзандаа хүндэтгэл үзүүлэх "30 жил урлагт" хэмээх тоглолтоо 10 сарын 29-нд On'n Off продакшнтай хамтран зохион байгуулж байна.

    "Хурд", "Харанга", "Камертон", "Fire", "Лемонс", "Sweetymotion", "Нисванис" зэрэг олны сэтгэлд дуу нь мөнхөд эгшиглэдэг уран бүтээлчид, рок попын одод энэхүү тоглолтод оролцон Сараагийн дууг түүнтэй хамт болон хамтлагаараа дуулж үзэгч фэнүүдийнхээ сонорыг мялаах юм.

    Зөвхөн Сараагийн биш Монголын рок поп, үзэгч фэнүүдийн 30 жилийн түүхийг хамтдаа хуваалцацгаая.

    Тасалбарыг TICKET.mn
    Тасалбар хүргэлт: 1900-1800

    Ж.Верди "Аида"

    Хаана:Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 29, 30 17:00
    Зохион байгуулагч:Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
    Тоглолтын төрөл:Дуурь
    Үргэлжлэх хугацаа:180 минут
    Насны ангилал:12+
    Тасалбарын үнэ: 30000 ₮, 20000 ₮, 10000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт дуурь

    Хөгжим: Ж.Верди
    Цомнол: А.Гисланцони, К.Дю.Локль
    Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
    Хореграфи: Н.Дашбямба СТА
    Найруулагч: А.П.Чепурной УГЗ (ОХУ)
    Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
    Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА, ЕНШ
    Хувцас дизайнер: Г.Оюун
    Анх тайзнаа: 1871.12.24
    УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 2011.04.30

    Жилийн дараа ашиглалтад орох Суэцийн сувгийн нээлтэд зориулж египтийн түүхэн сэдвээр дуурь бичиж өгөхийг суут хөгжмийн зохиолч Ж.Вердигээс 1868 онд Египетийн засаг хүсэв. Гэвч Верди бүтэн хоёр жилийн дараа буюу 1870 онд 150,000 франк буюу өнөөдрийн ханшаар 200,000 ам.долларын үнээр бичиж өгөхөөр зөвшөөрчээ. Ингээд Верди францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.

    Верди Мариеттаас авсан 4 хуудас түүхээ франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод италийн яруу найрагч Гисланцонийн хамт итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг италиар бичиж өгсөн байдаг. Тэрээр зохиолчдодоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ.

    Ингээд 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан "Аида" толгой эргэм амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна.

    Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын "их дуурийн" онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд "хүн бүр аз жаргалтай байх эрхтэй" гэсэн суут Вердигийн уриа "Аида" дуурьт ч мөн тод илэрдэг билээ.

    Гол дүрүүд:
    Египетийн хаан (бас) – С.Бат-Эрдэнэ
    Амнерис, Египетийн хааны гүнж (меццо-сопрано) – М.Дариймаа
    Амонасро, Этиопын хаан (баритон) – Ч.Энхтайван
    Аида, Этиопын гүнж, Амнерисийн боол (сопрано) – Б.Эрдэнэтуяа
    Радамес, ордны хамгаалалтын дарга (тенор) – Ч.Түмэндэмбэрэл
    Рамфис, төрийн их зайран (бас) – Б.Алтанхуяг
    Элч (тенор) – М.Даваадорж
    Тэргүүн тахилч (сопрано) – М.Толхын

    Зайран, удганууд, төрийн болон цэргийн эрхтнүүд, ордныхон, цэргүүд, боолууд, Этиопын олзны хүмүүс, Египетийн энгийн иргэдэд УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын нэгдсэн найрал дуучид, УДБЭТ-ын балетын жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

    Тасалбарыг TICKET.mn, УДБЭТ-ын кассаар
    Тасалбар хүргэлт: 1900-1800

    Halloween Party 2016 (Theme: Star Wars)

    Хаана: Шангри-Ла Зочид буудал
    Хэзээ: 2016 оны 10-р сарын 29 20:00
    Зохион байгуулагч: BRB
    Тоглолтын төрөл: Шоу, парти
    Үргэлжлэх хугацаа: 300 минут
    Насны ангилал: 16+
    Тасалбарын үнэ: 149000 ₮, 350000 ₮

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    ▼ BRB EVENT Танилцуулж байна

    ▼ BRB EVENT -ын хамт олон энэ жил анх удаа STAR WARS уур амьсгалтай HALLOWEEN PARTY-г 2016 оны 10 сарын 29-нд (Бямба гараг) 5 одтой Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд урьд өмнө хийгдэж байгаагүй тохижилттой, ашиглагдаж байгаагүй техник, тоног төхөөрөмжтой зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод нийт ажил одоогоор 60% тай явж байгааг дуулгахад таатай байна. (Last update: 2016.10.02)

    ▼ Та бүхэн магадгүй урьд жилүүдэд олон HALLOWEEN арга хэмжээнд оролцож байсан байх. Харин энэ удаа BRB EVENT-ээс зохиогдох HALLOWEEN PARTY-г хэзээ ч мартагдашгүй хамгийн хамгийн байлгахын төлөө бид ажиллана. Таныг хүрэлцэн ирэхэд бидний бүтээсэн орчин танд бидний өмнөөс чанарыг маань мэдрүүлэх юм. Та онцгой нэгэн байхыг хүсвэл манайхыг зориорой.

    ▼ Арга хэмжээний онцлог: Урьд өмнө нь хэзээ ч засагдаж байгаагүй өвөрмөц том хэмжээтэй орчны тохижилт. Гайхалтай шинэлэг хөтөлбөрүүд, мөн гэнэтийн үнэ цэнтэй бэлэгнүүд, хамгийн тасархай амьд хөгжмийн тоглолтууд, шилдэг DJ нарын сэтүүд, мартагдашгүй онцгой уур амьсгал таныг хүлээж байх болно.

    Ерөнхий зохион байгуулагч: BRB EVENT
    Хамтран зохион байгуулагч: Shangri-La Hotel Ulaanbaatar
    Хаана: Шангри-Ла зочид буудал
    Хэзээ: 2016.10.29 (Бямба гараг)
    Цаг: 20:00-01:00 цаг хүртэл
    Dress code: Та ямар ч сонирхолтой дүрд хувирч ирж болно
    Theme буюу танхимын ерөнхий орчин: Star Wars
    Best costume award: iPhone 7 Jet Black (Оролцогчдын шалгаруулалтаар)
    Нэвтрэх насны хязгаар: +16
    Согтууруулах ундааны насны хязгаар: +21
    Ерөнхий такс: 149.000 төг (10 сарын 10-аас эхлэн 29 хүртэл) + 1 free drink
    Найзуудын такс: 350.000 төг (3 хүн, 10 сарын 10 хүртэл) + 3 free drink

    Цахим тасалбарыг TICKET.mn
    Үнэгүй хүргэлт: 1900-1800
    VIP ширээ захиалах утас: 9912-6767, 9916-2376

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй