ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Интернет худалдааны хоёрдугаар конференци болно

    2015 онд зохион байгуулагдсан интернэт худалдааны анхдугаар конференцид 12 илтгэгч, 27 эксперт, бизнесийн салбар бүрээс 200 гаруй оролцогч хамрагдсан байдаг.

     Энэ удаагийн арга хэмжээгээр интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгчид хамтдаа нэг дор цуглаж амжилт ололт, тулгарч буй асуудлуудаа ярилцаж хэлэлцэхээс гадна цахим бизнесийн хөгжилд төрийн бодлого, зохицуулалт чухал болохыг албаныханд ойлгуулж, хуулийн төсөл боловсруулж өргөн барих зорилготой. Бид дотооддоо интернэт худалдааг хөгжүүлэхээс гадна нэн даруй дотооддоо үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд сурталчлан таниулах, борлуулах боломжийг нээж зах зээлээ тэлж, бизнесийн орчинг таатай болгох шаардлагатай.

    2015 онд болсон арга хэмжээний мэдээлэл авах

    Конференцийн онцлог:

    • Дэлхий дахинд интернэт худалдаагаар тэргүүлэгч Alibaba платформын тухай илтгэл тавигдах
    • ЭКО системийг бүрдүүлж буй байгууллагуудын тэргүүн туршлагуудтай танилцаж, харилцаа холбоо тогтоох
    • Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, бизнесээ хөгжүүлэх (банк, төлбөр тооцоо, ложистик, програм хангамж..)
    • ЭКО системийг бүрдүүлж буй байгууллагуудын ТОП менежерүүдийн сонирхолтой илтгэл сонсож, харилцан туршлага солилцох
    • Хэлэлцүүлэгт оролцож, сонирхсон асуултаа асууж, мэдлэгээ нэмэгдүүлэх
    • Онцлох оролцогч, илтгэгчидтэй хамт зургаа авахуулж, бизнесийн түнш, танилууд болох
    2016 оны 10 сарын 28 өдөр
    8:00 - 8:30

     Бүртгэл:

     ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

    8:30 - 9:00

     Танилцах

    9:00 - 9:05

     Нээлтийн үг 

     С.Баярсайхан
     Интернэт худалдааны конференцийг санаачлагч, Баяр Агентлагийн захирал

      

    ИЛТГЭЛ ба ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ТА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХАД БЭЛЭН ҮҮ

    9:05 - 9:25  Цахим бизнес

     Цахим бизнес ба боломж

    Ж.Энхбаяр

    УИХ-ын гишүүн
    www.enkhbayarj.mn

     Агуулга:
    9:25 - 9:55   

    Экспорт, импорт, ОУ-ын худалдаа, чиг хандлага

     

     “Экспорт, импортыг Алибабагаас: Олон улсын онлайн худалдааны чиг хандлага”

      

    В.Мөнхбаяр

    Алибаба группийн албан ёсны төлөөлөгч Тесо групп, төслийн Ерөнхий менежер
    www.alibaba.com 

    Агуулга
    9:55 - 10:20

    Платформын тэлэлт, ирээдүйн стратеги, үндэсний үйлдвэрлэл гадаад зах зээлд

     “Эх орны үйлдвэрлэл гадаадын зах зээлд өрсөлдөнө”

      

     Э.Жамъянмядаг

     Эй Пи Эм ХХК-ийн Гүйцэтгэх захирал
     www.apm.mn

    Агуулга:  Монгол улс хүн ам цөөн, өргөн уудам нутагтай, унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн байгальтай учир байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орны тоонд багтана.

    Дөрвөн улирлын цаг агаар, өвөрмөц амьдралын хэв маягтай монгол хүний , тэр дундаа шинэ үеийн залуусын төлөөллийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд монгол хүний, монгол орны онцлог, давуу тал - сэтгэлгээний дахин давтагдашгүй онцгой шийдлүүд, загвар хийц шингэсэн төдийгүй байгальд ээлтэй, байгалийн орц найрлагатай байгааг та бүхэн харж байна.

    Эх орныхоо бүтээгдэхүүний давуу талыг танилцуулж, монгол брэндийг дэлхийн зах зээлд түрэн гарч ирэхэд нь туслах оновчтой шийдэл бол ЦАХИМ ХУДАЛДАА.

    10:20 - 10:50

     Хэлэлцүүлэг:

     Хэлэлцүүлэгт оролцогчид:

    • УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
    • Алибаба группийн албан ёсны төлөөлөгч Тесо групп, төслийн Ерөнхий менежер В.Мөнхбаяр
    • Эй Пи Эм ХХК гүйцэтгэх захирал Э.Жамъянмядаг
    • Монгол банкны Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтэс Б.Ариун
     Чиглүүлэгч: Баяр Агентлагийн захирал С.Баярсайхан
    10:50 - 11:00

     Цайны завсарлага: Нэрийн хуудас солилцох, Оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах

    ИЛТГЭЛ ба ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ДОТООДЫН ИНТЕРНЭТ ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

    11:00 - 11:25

     Төлбөр тооцоо, аюулгүй байдал, хүргэлт ба буцаалт, дижитал маркетинг

     “Дижитал эрин үед цахим бизнест хэрхэн хөл тавих вэ? Туршлага, Сорилт, Шийдэл”

      

     Г.Тэлмэн

     Эм Си Пи Партнерс ХХК Үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал
     www.mmarket.mn

     Агуулга:  Amazon, E-bay, Alibaba, Uber, Airbnb гэх мэт орчин үеийн мэдээлэллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниуд харилцагч, хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож өөрсдийн үнэлгээ нь хэдэн тэрбум ам. доллараар үнэлэгдэж байна. Тэгвэл Монгол улсад мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хир хөгжиж байна вэ? Тэр дундаа цахим бизнес яагаад хөгжихгүй байна вэ? Эсвэл хөгжөөд байна уу? Сүүлийн 2 жил Монгол компаний удирдлагуудтай уулзахад бизнес төлөвлөгөөндөө “Цахим Бизнес, Дижиталчлал” гэсэн төлөвлөгөөг бүгд оруулсан байгаа нь сайшаалтай хэдий ч одоогоор бодит ажил болгосон компаниуд нь хуруу дарам цөөн байна. Тэгвэл асуудал юунд байна вэ?

    Ихэнх Монгол компаниуд цахим бизнес гэхээр интернетээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, худалдан борлуулах төдий ойлголттой явж ирсэн нь нууц биш.  Гэтэл хэрэглэгчдэд нэн шаардлагатай үзүүлэлт болох ая тухтай байдал (Convenience), итгэлцэл (Trust), хувь хүнд тохирсон үйлчилгээ (Personalization) гэсэн гол хүчин зүйлийг хир хангаж өгч байна вэ гэдэг нэн чухал. Судалгаанаас харахад худалдан авагчдын 80% нь бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахдаа интернетийг ашигладаг байна (энэ тоо өссөр байгаа). Гэтэл Монгол худалдан авагчдын 47% нь бараа бүтээгдэхүүнийг нүдээр харж, гараар барь үзэж худалдан авах шийдвэрээ гаргадаг гэсэн судалгааны эсрэгцсэн үр дүн бас байна. Ийм тохиолдолд итгэлцлийг хэрхэн бий болгож өөрсдийн бизнесийг дижиталчлах (digital transformation) вэ?

    Компани бүрийн нөөц, бололцоо харилцан адилгүй. Энэ тохиолдолд бизнесийн дижитал стратеги бүр тус бүр өөр байна. Жишээ нь нөөцийн хувьд хязгаарлагдмал компаниуд мэргэжлийн платформуудтай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ байршуулах нь илүү үр ашигтай . Тэгвэл зах зээлд нэгэнт танигдсан брэнд имижтэй, нөөцийн хувьд өндөр компаниуд өөрсдийн агуулах, хүргэлт, вэб, төлбөр тооцоо, физикал дэлгүүрүүд, цахим дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, мэдээллийн санг интеграцлах шаардлагатай болж байна. Ерөөсөө цахим салбараа хэрхэн нээх, таниулах гээд асуултуудад дэс дараатай зөв шийдэл гаргах нь чухал. Mmarket.mn-ий хамт олон өнгөрсөн 2 жилийн туршлага, дэлхийн хандлага, Монголын онцлог, компани бүрийн онцлогт тохирсон шийдлүүдийг гаргаж цахим бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч компани болон ажиллаж байна.

    11:25 - 11:50

    Газрын зурагт суурилсан барааны мэдээлэл

     “Байршилд суурилсан онлайн худалдааны холимог систем” 

      

     З.Энхтөр

     Слайд ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Захирал
     www.ubshop.mn , www.ubinfo.mn

     Агуулга: Одоогоор зах зээл дээр нийт зарагдаж байгаа бараануудын цөөн тооны нэр төрлийн бараа л онлайнаар худалдаалагдаж үлдсэн бараанууд лангууны ард, агуулахад хэвтэж байгаа юм. Иймд эхний ээлжинд ямар бараа, хаана, ямар үнэтэй зарагдаж байгааг харах нэгдсэн мэдээллийн сан хэрэглэгчдэд үгүйлэгдэж байна. UBshop.mn болон UB Info системүүд хоршиж ажилласнаар байршилд суурилсан хамгийн том худалдааны мэдээллийн сан бий болох боломж бүрдээд байна.
    11:50 - 12:15

      B2B, B2C загвар, Судалгаа, Хэрэглэгч сургах, Итгэлцэл чухал болох тухай

     “Цахим худалдааны орчин дахь бидний шийдэл”

      

     Б.Үнэнбат

     Сийд Лимитед ХХК, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
     www.seed.mn 

     Товч агуулга: Интернет худалдааг Монголд өргөжүүлэхэд бидний зүгээс харж байгаа боломж, шийдлийн талаарх танилцуулга. Яагаад итгэлцэл, сургалт, гишүүнчлэл чухал болохыг судалгааны үндэслэлтэй мэдээлнэ.
    12:15 - 13:00

     Хэлэлцүүлэг:

     Хэлэлцүүлэгт оролцогчид:

    • Эм Си Пи Партнерс ХХК үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэлмэн
    • Слайд ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал З.Энхтөр
    • Сийд Лимитед ХХК, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б. Үнэнбат
    • Грийнсофт ХХК-ийн захирал Э.Амар
    • "Барилга Эм Эн" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх
     Чиглүүлэгч: Баяр Агентлагийн захирал С.Баярсайхан
    13:00 - 14:00

     ҮДИЙН ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА: Нэрийн хуудас солилцох, Оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах

    14:00 - 14:20

     Фейсбүүк, Интернэт худалдааны платформ, харилцаа

     www.babystar.mn: “Фэйсбүүк дээрх хүүхдийн барааны груп хэрхэн интернет худалдааны платформ болсон тухай”

      

     Т.Солонго

     Babystar.mn-ийг Үүсгэн байгуулагч, Захирал
     www.babystar.mn

     Агуулга:  Монгол Улсад жилд 50.000-70.000 бяцхан сахиусан тэнгэрүүд мэндэлж байна.Үүнийгээ дагаад хүүхдийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ.Ялангуяа 0-2 насанд хүүхдэд хамгийн их бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг ба Одоо үед эцэг эхчүүд маань хүүхэддээ баталгаатай сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэхийг зоридог болсон байна. Энэхүү эрэлтийг дагаад сүүлийн 3-н жилд дотоодын компаниуд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж байна.Мөн хувиараа хүүхдийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа хүмүүс ч маш ихсэж байна.Мэдээж бизнес эрхлэгчидэд гол хүчин зүйл бол борлуулалтын суваг ба одоо үед нэг лангуу , нэг дэлгүүрт байх нь маш хангалтгүй болж  байна.Учир нь Дэлхий даяараа бүх зүйлс Цахим хэлбэрт шилжиж хэрэглэгчид өшөө илүү үйлчилгээ хүсэж Онлайнаар бараагаа хараад гэртээ хүргүүлжавах сонирхол хэрэгцээ ихэссээр байгаа тэр дундаа хүүхдийн бараа бүтээгдэхүүн голлож байна.

    Жишээ нь: Монголд цахим ертөнцөд өдөрт 50.000 орчим магадгүй түүнээс их ч худалдаа явагдаж байна үүний 50% нь хүүхдийн бараа бүтээгдэхүүн байна.

    Энэ бүхнийг шийдвэрлэхээр цахим худалдаа Манай улсад сүүлийн 2 жил эрчимтэй хөгжиж байна.Энэ цахим худалдааны хөгжилд хувь нэмрээ оруулахаар Зөвхөн Хүүхдийн бараа бүтээгдэхүүнийн www.babystar.mn нээгдээд удаагүй байна.

    14:20 - 14:40

     Платформ, борлуулалтын олон суваг

      “Олон сувагт худалдааны процессыг удирдах нь”

      

     Д.Нямаажав

     Diverse LLC, Борлуулалт хариуцсан захирал
     www.diverse.mn

     Агуулга: Гар утас, интернэтийн хэрэглээ нь өнөөгийн худалдан авагчийн худалдан авалт хийхдээ ашигладаг хэрэгсэл болсон. Энэ нь зөвхөн интернет худалдаа эрхлэгч төдийгүй орчин үеийн худалдаа эрхлэгч, тэр тусмаа олон сувагт худалдаа эрхлэгчдэд өөрийн стратегийг эргэж харах, бизнесийн загвар, үйл ажиллагаагаа шинэчлэх хэрэгцээг үүсгэж байна. Худалдан авагчтайгаа харилцахад ганц суваг хангалтгүй болж интернет худалдаа эрхлэгчид бодит бараа хүргэлт рүү, дэлгүүрийн худалдаа эрхлэгчид интернэтээр холбогдох арга зам эрэлхийлж байна. Энэ сорилт нь худалдан авагчийн чиг хандлагад нийцсэн шийдлийг дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй болж байна.

    Дээрхи нөхцөл байдалд байгууллагуудад дараах гол асуудал тулгарч байна. Нэгдүгээрт, хэрэглэгчдэд руу чиглэсэн олон сувагт маркетингийн үйл ажиллагаа явуулах, Хоёрдугаарт, олон сувагт худалдааны загварт нийцсэн ханган нийлүүлэлтийн сувгийг зохион байгуулах юм. Улмаар борлуулалтын хэмжээ нь эдгээр чиглэлийг хэрхэн худалдан авагчийн хүсэл шаардлагад нийцүүлэн хийснээс шалтгаална.

    Маркетингийн үйл ажиллагаанд дараах шаардлагууд тавигдаж байна. Үүнд:

    • Одоогийн хэрэглэгчиддээ шинэ мэдээллийг тогтмол хүргэх
    • Хэрэглэгчтэй холбоо тогтоох, хэрэглэгчийн хандалт бүрийг бүртгэх
    • Дэлгүүрт явагдаж байгаа урамшуулал, хөнгөлөлтийг интернетээр худалдан авалт хийхдээ эдлэх
    • Худалдан авалтын хэв маягийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх

    Ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанд дараах шаардлагууд тавигдаж байна. Үүнд:

    • Интернетээр захиалсан бараагаа бодитоор харж, үзэж сонголтоо хийх
    • Дэлгүүрт харсан барааг интернэтээр захиалж хүргүүлэх
    • Хайж байгаа бараа нь аль дэлгүүрт байгаа эсэх, ямар үнэтэй байгаа мэдээллийг авах
    • Интернэтээр барааг захиалах үед дэлгүүрийн барааны үлдэгдэл дээр тулгуурлан захиалгыг баталгаажуулж авах

    Энэхүү илтгэлдээ бид интернет худалдаа эрхлэгч олон сувагт худалдааны загварт нийцүүлэн ханган нийлүүлэлтийн сувгаа хэрхэн зохион байгуулсан, дэлгүүрээр худалдаа эрхлэгч хэрхэн олон сувагт болсон кейсийг үзүүлнэ. Мөн бид олон сувагт худалдааны байгууллагад зориулсан нэгдсэн шийдлийг хэрхэн нэвтрүүлсэн тухай өөрийн туршлагаа хуваалцах болно.

    Технологийн хөгжил асар хурдацтай явагдажбуй өнөө үед бизнесийн байгууллагууд үүнтэй хөл нийцүүлэн өөрчлөгдөх шаардлага тавигдаж байна. Технологийн дэвшлийг амжилттай нэвтрүүлсэн байгууллагууд зах зээлд улам өргөжин тэлсээр байна. Энэхүү чуулга уулзалт нь байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.

    14:40 - 15:00

     Шийдэл, технологи, вэб платформ, хэрхэн, яаж

     “Интернэт худалдааны вэбийн шийдэл”

       

     А.Отгонбаяр

     "Астериск Техноложис" ХХК-ийн Ерөнхий захирал
      www.asterisk-tech.mn

    15:00 - 15:20

     Интернэт худалдаа, систем, шийдэл, жижиг дунд бизнес

      “Онлайн худалдааны системтэй болох нөөц боломж ба шийдэл”

      

     Д.Наранчулуун

     Грийнсофт ХХК-ийн Технологийн албаны дарга
     www.greensoft.mn 

     Агуулга: Онлайн худалдаа нь дөнгөж бизнесээ эхэлж байгаа гарааны бизнесүүдэд өсөж томрох шинэ боломжийг олгож байна. Дан ганц гарааны бизнес ч гэлтгүй зах зээл дээр хөлөө олсон бизнесүүдэд ч онлайн худалдааны систем нь борлуулалтын хувиа өсгөх боломжуудыг олгодог. Иймээс эдгээр бизнесүүд чухам аль боломжит шийдэл нь тохирох талаар илтгэлээс сонсоорой.
    15:20 - 15:40

     Интернэт худалдаа, маркетинг

     “Интернэт худалдааны маркетингийн 8 зөвлөмж”

     

     Б.Батзориг

     BZP Digital&Inbound Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
     www.bzp.mn

     Агуулга: Интернэт худалдаа эрхэлдэг хэн бүрт хэрэгтэй 8 энгийн атлаа үр дүнтэй байж болох маркетингийн зөвлөмжүүдийг хүргэж байна. 1. Контент бүтээ эсвэл бүтээлгэ 2. Контекст маркетинг хий 3. Онлайн болон сошиал сурталчилгааг чиглүүлэн хий 4. Хайлтын системд оновчил 5. И-мэйл маркетингийн шийдэл ашигла 6. Маркетингаа автоматжуул 7. Үр дүнгээ шинжил 8. Өсөлтийг хакерд
    15:40 - 16:15  Хэлэлцүүлэг:

     Хэлэлцүүлэгт оролцогчид:

    • Greensoft CTO Д.Наранчулуун
    • "Астериск Техноложис" ХХК-ийн Ерөнхий захирал А.Отгонбаяр
    • Diverse LLC, Борлуулалт хариуцсан захирал Д.Нямаажав
    • Babystar.mn-ийг үүсгэн байгуулагч, захирал Т.Солонго
    • BZP Digital&Inbound үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батзориг
     Чиглүүлэгч: Баяр Агентлагийн захирал С.Баярсайхан
    16:15 - 16:30

     Цайны завсарлага: Нэрийн хуудас солилцох, Оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах

    16:30 - 16:50

     eBarimt, Platform, НӨАТ, Сугалаа, e-Commerce, Идэвхжүүлэлт, арга хэлбэр

     

     “ebarimt- ийн систем ба цахим худалдаа”

     

     Р.Отгонтулга

     Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн Захирал
     www.ebarimt.mn

     Агуулга:  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэсэн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Татварын цахим баримтын систем буюу www.ebarimt.mn систем ажилллаж байна. Ebarimt систем нь 2016 оны 10 дугаар сарын байдлаар 825.000 хэрэглэгч ашиглан, 58.000 аж ахуйн нэгж санхүүгийн бүртгэл тооцооллоо хөтлөж, кассын машины программ хангамж нийлүүлэгч 62 компаниас борлуулалтын мэдээллийг нэгдсэн системд хүлээн авдаг томоохон систем болж өргөжсөн байна.
    Энэхүү илтгэлдээ бид цаашид төр болон хувийн хэвшлийн цахим хамтын ажиллагааны талаар танилцуулах болно.
    16:50 - 17:10

     Төлбөр тооцоо, хөгжил, ирээдүй, баримтлал, стратеги

     

     “Монголын төлбөр тооцооны стратеги 2020”

     

     Б.Ариун

     Монгол банкны Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтэс
     www.mongolbank.mn

     Агуулга:
    17:10 - 17:30

     Хууль эрх зүй, боловсрол, сургалт, цахим контент, арга хэмжээ

     “Цахим бизнес хөгжлийн төв ТББ-н танилцуулга, 2017 онд хийгдэх ажлууд”

     

     С.Баярсайхан

     Баяр Агентлагийн захирал
     www.bayaragency.com

     Агуулга: Цахим бизнес эрхлэгчид нэгдэж байгаагаа албан ёсоор зарлаж, хийгдэх үйл ажиллагаагаа танилцуулна.
    17:30 - 17:40  ХААЛТЫН АЖИЛЛАГАА
    17:40 - 18:00  Чөлөөт цаг: Нэрийн хуудас солилцох, харилцаа холбоо тогтоох
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй