ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулж нэг жилд 44 тэрбум төгрөг зарцуулжээ

    НИТХ-ын Өргөдлийн хороо, “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хамтарсан хурал боллоо. “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооноос “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн тайлантай танилцахад тодруулах шаардлагатай, ажлын гүйцэтгэлийг нь нягталж харах шаардлагатай олон зүйл гарсныг хурлын эхэнд танилцууллаа.

    "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр ухаалаг орчин, ухаалаг үйлчилгээ, ухаалаг иргэн, ухаалаг эдийн засаг, ухаалаг засаглал, ухаалаг амьдрал гэсэн 6 үндсэн бүлгээс бүрддэг. Эдгээр бүлгийн хүрээнд нийт 179 ажил хийхээр төлөвлөсөн байдаг. "Ухаалаг Улаанбаатар" дэд хорооноос хөтөлбөрийн хоёр жилийн үйл ажиллагааны биелэлттэй танилцахад 80 хувийн биелэлттэй гэсэн дүнг танилцуулжээ. Биелэлт нь 80 хувьтай гэж байгаа ч бодит байдал дээр ийм үр дүн гарсан уу гэдэг учир дутагдалтай гэж дэд хорооны гишүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажилд хангалтгүй гэсэн дүн тавьж байгаа юм. 
    "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн дотор 44 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Нийслэлийн дата төв байгуулахад 792,5 сая төгрөг, видео хурлын системд 229 сая төгрөг зэргээр зарцуулжээ. Энэ талаар “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны дарга М.Халиунбат "Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын тайланг харахад эргэлзээтэй, нягтлах шаардлагатай олон тоо байна. Тухайлбал, төр захиргааны байгууллагуудын дунд видео хурал хийнэ гээд тоног төхөөрөмжүүд авсан. Хэзээ ч видео хурал хийдэггүй. Мөн "Сиско" гэдэг компаниар нэг сая  доллараар мастер төлөвлөгөө боловсруулсан. Түүнийгээ хэрэгжүүлэхэд 99 сая доллар зарцуулна гээд төлөвлөчихсөн. 99 сая доллар гэдэг бага мөнгө биш. Ийм хэмжээний төслийг цаашид явуулахын тулд өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг зайлшгүй дүгнэх шаардлагатай. Өнөөдрийг хүртэл хийсэн ажилд манай хорооны гишүүд хангалтгүй гэсэн дүгнэлт өгч байгаа. Тиймээс илүү дэлгэрүүлж, нарийн судлах шаардлагатай.  Нийслэлийн төсөв хэлэлцэхээс өмнө энэ асуудлыг цэгцлэх шаардлага байгаа учраас “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хурлыг хийж байна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй