ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Даваа гаригаас 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт орно

    Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс дараах шийдвэрийг гаргаад байна.  ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.

    Чингийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ 120 мянгатын автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилэхээр төлөвлөлт хийгдлээ. Учир нь Чингисийн өргөн чөлөөний  автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээр гарчээ. Тиймээс дээрх 12 чиглэлээр үйлчлүүлдэг иргэд 120 мянгатын автобусны буудлаас 300м яваад шинэ тэмдэг тэмдэглэгээ бүхий 120 мянгатын шинэ автобусны зогсоолоор үйлчлүүлнэ. Харин Зайсан чиглэлдээ буюу  Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор  хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа болно.

    Үйлчилгээг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу даваа гаригт эхлүүлэх юм. Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй