ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “48 цаг-Монгол 2016” кино наадмийн кинонуудыг үзэх сүүлийн өдөр

    Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг уралдааны нэг нь "48 цаг” кино наадам билээ. Киночдын ур чадварыг дээшүүлэн, авъяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам энэ жил 7дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.

     “48 цаг-Монгол 2016” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Сийтл хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх боломжтой юм. 

    Тус наадмийн бүртгэл 9 дүгээр сарын 29-ныг хүртэл үргэлжилж 9дүгээр сарын 30нд сугалаагаа татан эхэлсэн юм. Энэ өдрүүдэд та бүхнийг 48 цагийн дотор залуучуудын урласан 4-7 минутын киног үзэхийг урьж байна. Монголын киночидын чадвар ямар түвшинд байгааг та ирээд үзээрэй.

    Наадмын 28 шинэ кино ICinema кино театрын дэлгэцнээ 10 сарын 4, 5-ний ѳдрүүдэд.

    Хуваарь: А Групп - 10 сарын 4-нд 16:00
    10 сарын 5-нд 18:00

    Б Групп - 10 сарын 4-нд 18:00
    10 сарын 5-нд 16:00

    Тасалбарын үнэ: 3500₮

    Тасалбарыг урьдчилан авахыг хүсвэл 96504044 утсаар холбогдон эсвэл шууд театр дээр очоод авч болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-324764, 96647260, 99170361, 96504044 утаснаас авах ба наадмын албан ёсны вэб хуудаснаас авах боломжтой.  www.48hourfilm.com/mongolia 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй