ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хотын гэрэлтүүлгийн 97,4 хувь нь асч байна

    Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын  гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

    2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4 хувьтай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

    Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

    Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад  зөвлөмж хүргүүлнэ гэв.

    Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг  зөвлөмжүүдийг өглөө.

    Энэ үеэр Хотын Ерөнхий менежер  ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй