ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сургамжит домог - Бүү шантар

    Нэгэн мянга дөрвөн зуугаад жилийн өмнө их хөлөгний шашин ихэд доройтож байж. Тэр үед нэгэн их номтой эмэгтэй лам их хөлөгний шашинг дэлгэрүүлэхийг ихэд хичээвч эм хүнийг дорд үздэг байсны учир үгийг нь тоож сонсдог хүн байдаггүй байж. Иймийн учир эмэгтэй энгийн амьдралд орж хүү төрүүлээд, лам болгон шашинаа дэлгэрүүлэхийг хүсчээ.
     
    Тэрбээр 2 хүү төрүүлж том хүүгээ Тогмэд бага хүүгээ Егнэн хэмээн нэр хайрлав. Том хүү нь их хөлгөний лам болж бага хүү нь бага хөлгөний лам болсон учир ахыгаа ихэд буруутгадаг байжээ. Тогмэд их хөлгөний шашинг дэлгэрүүлэхээр Майдар бурхантай нүүр тулан учирч ном сонсохын тулд агуйд 3 жилийн турш бясалгавч ямар нэгэн шинж илэрсэнгүйд шантарч агуйгаас гарах гэтэл үүдэнд нь нэг эмгэн бүдүүн урт цул төмрийг өвөр дээрээ тавин хөвөнгөөр арчиж байхтай таарчээ.
     
    Лам гайхан юу хийж байгааг нь асуутал эмгэн хариуд нь " би энэ төмрийг зүлгэж зүү хийх гэж байна " гэв. Тогмэд гайхан бодолд автан энэ өндөр настай хүн шантрахгүй байхад би иймхэн зүйлд шантарлаа хэмээн буцаж агуй руугаа орон шантрах зүйл их гарч байсан ч сэтгэлийн тэнхээгээр тэвчин дахин 9 жил бясалгав.
     
    Нийт 12 жил өнгөрсөн ч Майдар бурхантай эс уулзсан тул агуйгаас гарч явтал үүдэнд нь өтөнд идэгдсэн эм нохой хэвтэж байв гэнэ. Орхиж явах гэтэл нохой үхэх аюултай байсан учир нохойг ихэд өрөвдөн өтийг нь авч хаях гэтэл өт нь үхэх гээд байсан учир хоёууланг нь аврахаар шийдэж өтийг хэлээрээ түүн өөрийн маханд шилжүүлэх гэтэл нохой Майдар бурхан болон хувирч гэнэ. Би бээр танитай уулзахын тулд агуйд 10 гаруй жил суусан авч та надад харагдаагүй.
     
    Харин одоо яагаад харагдах болов хэмээн Майдар бурханаас асуутал " Би чиний хажууд оршисоор байсан авч чамд энэрэх нигүүлсэнгүй сэтгэл бага байсны учир намайг харж чадахгүй байсан юм " гэв. Тогмэд Майдар бурханыг мөрөн дээрээ суулган хүн олонтой газраар явсан ч хүмүүс Майдар бурханыг биш, ламыг өтсөн нохой үүрээд явж байна хэмээн харцгааж байлаа.
     
    Тогмэд Майдар бурханаас олон ном эрдэм суралцаж ихэд шамдсаны эцэст дээд хэмжээнд хүрэв. Түүнээс хойш Тогмэд их хөлгөний шашинг ихээр дэлгэрүүлсэн ба өөрийн дүүгээ ч их хөлгөнд татан оруулав. Тогмэд Егнэн хоёрын бичсэн олон ном одоог хүртэл байдаг ба лам нар гол болгон судалсаар суралцсаар байгаа билээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй