ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүлээлт үүсгээд байгаа ”ШҮҮДЭР ДУНДУУР” УСК удахгүй нээлтээ хийнэ

    Энд онд гарах шинэ кинонуудаас үзэгчид дунд хүлээлт үүсгээд байгаа бүтээл бол “UB film”-ийн уран бүтээл "ШҮҮДЭР ДУНДУУР" уран сайхны кино юм. Тус киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү нар, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ.   Гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар ажилласан ба ерөнхий продюсераар Зам тээврийн яамны сайд асан М.Зоригт ажиллажээ.

    Тус киноны албан ёсны постер болон киноны зураг авалтын зургуудийг толилуулж байна. 

    Постер нь Төрийн шагналт, Ардын зураач Г.Одонгийн 1948 онд бүтээсэн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн бөгөөд UB film-ынхан “Зурагчин Л.Батаа болон Урлан студийн дизайнер Ганзо нартаа баярлалаа. Хамгийн гол нь Төрийн соёрхолт Ардын зураач Г.Одон гуайн хүү О.Нямдаваа ахдаа бидэнд эрхийг өгсөнд маш их талархаж байна” гэжээ.

    Г.Одон "Ажлын дараа" зураг

      

       

      

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй