ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Интернэт донтолт дэлхийн залуу үеийг заналхийлж байна

    Шинэ эриний томоохон ололтуудын нэг болох интернет олон талын ач холбогдолтой хэдий ч хэт донтсон хүмүүсийн тархинд яг л мансууруулах бодис мэт нөлөө үзүүлдэг байна. Интернетэд донтсон хүмүүст нүдний хараа муудаж, нурууд өвдөж, хоол хүнсний буруу зуршилтай болох гэсэн нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Интернет донтолтоос гарахын тулд хүн тогтоосон дүрэм ягштал мөрдөж, хуваариар хооллож, дасгал хөдөлгөөн хийхээс гадна, гэр бүлийнхнийхээ хамт сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж, интернет хэрэглэхээ бүрмөсөн зогсоох ёстой.

    Манай өмнөд хөрш БНХАУ-д 24 сая хүн интернетэд донтсон гэх мэдээлэл хятадын хэвлэлээр тархаж байна. Энэ нь хятадын нийт залуучуудын 14 хувь нь гэсэн үг юм. Харамсалтай нь  интернет донтолт зөвхөн Хятадад тархаагүйг Дэлхийн банкнаас мэдээлжээ.

    Өмнөд Солонгос улс нь хамгийн олон интернет хэрэглэгчтэй улсуудын нэг бөгөөд солонгосчуудын 84 хувь нь интернетэд холбогджээ. Солонгосын өсвөр насны хүүхдүүдийн 10 хувь нь интернетэд донтож, жилд сэтгэц мэдрэлийн эмнэлгээр ийм өвчтэй 5000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний дээр АНУ-ын өсвөр насны хүүхдүүдийн 95 хувь, насанд хүрэгчдийн 87 хувь нь байнга онлайн орчинд байдаг байна. Тус улсад хийгдсэн судалгаагаар хүүхдүүд өдөрт 9 цагийг зөвхөн интернет олон нийтийн харилцааны орчинд өнгөрүүлж байгааг тогтоосон байна.

    Түүнчлэн зөвхөн Фэйсбүүк буюу олон нийтийн харилцааны нэг л хуудсанд өдөр бүр 1.7 сая хүн амьдралынхаа 50 минутыг зориулж байгаа юм.  50 минут хэдийгээр бага мэт сонсогдож байгаа ч хүн өдөрт дунджаар 2.8 цагийн телевизор үзэхэд, 19 минутыг юм уншихад, 17 минутыг дасгал  хөдөлгөөнд, нэг цаг гаруйн хугацааг хоол идэж уухад зориулдагтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй