ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    450 удаагийн цөмийн зэвсгийн туршилт Казахстаны ард түмэнд хэрхэн нөлөөлөв?

    Цөмийн зэвсгийн туршилтын хохирогчдын холоос хайх шаардлагагүй. Казахстан улсын нутаг дахь цөмийн зэвсэг туршилтын талбайд 1949 оны 8-р сарын 29-ноос 1991 оны энэ өдөр хүртэл нийт 450 удаа ЗХУ цөмийн зэвсгийн туршилт хийсэн гэж олон улсын хэвлэлд мэдээлж байна. 42 жил цөмийн туршилт явагдсан энэ газар нутаг Казахын ард түмэн, хүрээлэн байгаа орчинд ихээхэн хохирол учруулсан байна. Нийтдээ 1.5 сая казак хүн амиа алдаж,  нэг гэр бүл хоёр үеэрээ цөмийн туршилтаас болж хохирсон байна. Зуурдаар нас барах, насан туршдаа эдгэшгүй өвчтэй болох, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэргээр  хохирчээ. Цөмийн зэвсгийн туршилт хийдэг байсан Семипалатинск талбай нь газар нутгийнхаа хэмжээгээр Герман улстай тэнцэнэ. Энэ талбайг хааснаас хойш Казахстан улс дэлхийд дээрээсээ дөрөвдүгээрт бичигдэх цөмийн зэвсэгтэй улс бус харин цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох чиглэлээр идэвхийлэн ажилладаг дэлхийн тэргүүлэгч улс болсон юм. Энэ өдөр Казахстан улс даяар цөмийн зэвсэг турших талбай хаагдсаны 25 жилийн ойг тэмдэглэж, цөмийн зэвсгийн туршилтаас шалтгаалж хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугаа хураах үйл ажиллагаа болж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй