ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Азийн 30 хүрээгүй шилдэг 30 залуусын нэг тэргэнцэртэй нэвтрүүлэгч

    Дэлхийн аль улсад амьдарч байгаагаас хамаарч залуу хүмүүст олдох боломж харилцан адилгүй байдаг. Энэ онд гучаас доош насны Ази тивийн шилдэг 30 залууг Форбес сэтгүүл нэрлэхэд Пакистан улсын иргэн анх удаа энэ жагсаалтад багтсан байна. Пакистаны телевизийн нэвтрүүлэгч, загвар өмсөгч Муниба Мазари гэх 28 настай бүсгүй ази тивийн шилдэг 30 залуугийн нэг болж чадсан байна.

    Гучин нас хүрэхээсээ өмнө эрхэлсэн салбартаа амжилт гаргаж, нийгмийн сайн сайхан зүгт чиглүүлж яваа шилдэг залуучуудыг олон улсын Форбес сэтгүүл алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн Азийн шилдэг 30 хүртэлх насны 30 залуучуудын жагсаалтад Пакистан улсын иргэн түүхэндээ анх удаа сонгогдсон байна.

    Муниба Мазари бол активист, зохиолч, зураач, телевизийн нэвтрүүлэгч, Пакистан улсаас НҮБ-ын сайн санааны элч болсон хамгийн анхны хүн юм. Мазари мөн эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж дэлхий дахинд танигдан, энэхүү ажлыг нь Форбес сэтгүүл өндрөөр үнэлсэн байна. гучаас доош насны азийн 30 шилдэг залуусын жагсаалтын 28-д бичигдсэн энэ эмэгтэй арав гаруй жилийн өмнө авто машины осолд орж, тэр цагаас хойш тэргэнцэр дээр суух болжээ. Хэдий хөдөлгөөний бэрхшээлтэй болсон ч телевизийн нэвтрүүлэгч, загвар өмсөгчөөр ажиллаж, урлаг уран сайхнаар дамжуулан хөдөлгөөний бэрхшээлээ ялан гарсан хүн юм байна. Тэрээр одоогоос жилийн өмнө НҮБ-ын сайн санааны элчээр томилогдсон бөгөөд эрчүүд, эмэгтэйчүүдэд адилхан боловсрол олгохыг шаарддаг, нэг эмэгтэй хүнийг чадавхжуулж чадвал бүхэл бүтэн үеийг өөрчилж болно гэдэгт итгэдэг хүн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай