ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зикагийн голомт дахь 9 дунд сургуулийн хичээл эхэлжээ

    Энэ сарын 21-нд АНУ-д хичээлийн шинэ жил эхэллээ. АНУ-ын Флорида мужийн Миамид одоогоос сарын өмнө шумуул Зика вирус тарааж байгааг эрүүл мэндийн салбарынхан албан ёсоор зарласан юм. Зика вирус тархаж байгаа энэ нөхцөлд сургууль, хичээлийн байрыг халдваргүйжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Флорида мужийн Миами-Дэйд хэмээх жижиг хотын 9 сургууль Зика вирусын голомт дотор, голомтын ойролцоо оршдог байна. 

    Энэ 9 сургуулийн нэг болох Хосе де Диего дунд сургуульд Венесуэл, Куб, Гайти улсаас шилжиж ирсэн бага орлоготой өрхийн хүүхдүүд суралцдаг байна. Хичээл эхлэхээс нэг долоо хоногийн өмнө сургуулийн албаны хүмүүс эцэг эхчүүдэд шумуул үргээгч савтай бодисууд, урт ханцуйтай цамц, өмд зэргийг тараасан байна. Үүнээс гадна хотын захиргаанаас сүүлийн сар гаруйн хугацаанд шумуулны хор цацах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулжээ.  Энэ ажлын үр дүнд эрүүл мэндийн байгууллагынхан сэтгэл хангалуун байгаа бөгөөд Зика вирусын голомт энэ дүүргээс хэдэн км-ийн алсад орших Миамигийн наран шарлагын газар руу шилжсэн гэж үзэж байна.  

    Албаны хүмүүс хүүхдүүд биеэ бүрэн халхалсан хувцас өмсөж, шүршлэг цацахаас гадна сургуулийн анги танхим, автобус эйр кондишнтой, мөн шумуул үржиж болзошгүй  тогтоол усыг арилгаж байгаа учраас санаа зовох зүйлгүй гэж  мэдээллээ. Зикагийн голомт дахь 9 дунд сургуульд нийт зургаан мянган хүүхэд суралцаж байна.  Ийнхүү шумуулаар дамжиж Зика вирус халдварлаж байгаа АНУ-ын хамгийн анхны муж нь Флорида болж байна. Одоогийн байдлаар тус мужийн нутагт Зика вирус халдварласан 35 тохиолдол бүртгэгджээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй