ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    16 литр усаар ургамал, модыг бүтэн жил чийгтэй байлгах боломжтой

    Цөлжилтийг зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хөрсний үржил шимийг эргүүлэн авчрах байдаг. Голландын эрдэмтэд хуурай, хатмал  нутагт  мод ургуулахаар 16 литр усаар модны үндсийг бүтэн жил чийгтэй байлгадаг онцгой сав зохион бүтээсэн байна. Энэ бүтээлээрээ 2010 онд шилдэг ногоон технологийн шагналыг ч хүртсэн байна.

                Голландын шинийг санаачлагчдын байгуулсан Гроасис компани 99 хувь бага ус ашиглаж мод, хүнсний ногоо ургуулдаг усны савыг худалдан борлуулдаг. Зохион бүтээгчид “Баянбүрд ургуулах” нь буюу “Grow Oasis” гэсэн англи үгийн товчлолоор “Гроасис” гэж нэрлэжээ. Гроасис компанийн усны сав нь цөлд ургамал, мод ургахад  ус чийгээр хангах, орчны нөлөө, нар салхинаас хамгаалах, халуун үед сэрүүцүүлэх зорилготой. Нийлэг резинэн материалаар хийгдсэн, налуу  таглаатай энэ сав борооны ус тосож, шөнөдөө конденсацийн урвалын нөлөөгөөр ч нөөц усаа нэмж байдаг. Усны савны их биеэс өдөрт 50 грам ус зулын гол мэт материалаар дамжин хөрсний хоёр метр хүртэлх гүнд шингэдэг байна. Мөн усны сав нь бойжуулагч буюу инкубаторын үүрэгтэй учраас савны доторх агаарын дулаан, чийглэг зэрэг нь өдөр шөнийн алинд ч тогтвортой байна. 

     Энэ технологийг 2003 оноос эхлэн хөгжүүлж боловсруулж ирсэн бөгөөд 2010 оны байдлаар нийт 7 сая долларыг энэ технологийг боловсронгуй болгоход зориулсан байна. Энэ савыг хэрэглээнд нийлүүлэхийн өмнө Марокко улсын Мохамедийн нэрэмжит их сургуульд 3 жилийн турш туршихад 90 хувийн амжилт үзүүлжээ. Халуун цөл газраас гадна усан үзмийн талбай, хүйтэн уулархаг нутагт ч энэ савыг туршсан байна. Өмнө нь мод ургаж гүйцсэний дараа буюу нэг жилийн дараа энэ савыг гаргаж авдаг байсан бол  одоогийн байдлаар байгальд шингэж, модондоо бордоо болдог материалаар усны савыг хийснээр хаягдалгүй, дээр нь өмнө загвараасаа арав дахин хямд өртөгтэй бүтэх болсон байна.  2012 онд энэ савыг Ойрх Дорнодод туршиж үзэхэд ямар ч халуун, хуурай нөхцөлд, ямар ч хөрсөн дээр ургамал ургадгийг баталсан байна. Бахрейнд өдөртөө цельсийн 40 хэм хүртэл халдаг ч Гроасис савыг ашиглаж ургуулсан моднууд долоон сарын дараа гэхэд 90 хувь нь амьд үлдэж, ургасан байжээ. Одоогоор энэ савыг Манам, Дубай, Кувейтэд ашиглаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй