ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Агаарын бохирдлыг арилгах талаар Мехико хотоос суралцах зүйл олон

    НҮБ-аас 1992 онд Мексик улсын нийслэл Мехиког манай гарагийн хамгийн бохир хот гэж зарлаж байжээ. Тус хотын хувьд автомашины утаа агаар бохирдуулагч гол эх үүсвэр байсан бөгөөд энэ асуудлыг бүрмөсөн шийдэж чадсанаар хамгийн бохир хот нэрнээсээ салж чадсан байна. 1990-ээд онд зөвхөн Мехико хотод жил бүр мянга гаруй хүн агаарын бохирдлоос улбаалан амь насаа алдаж, 35 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан байна. 

    Тэгвэл 2010 он болоход Мехико хот агаарын бохирдлын гол галтгаан болсон автомашины хорт утааг хязгаарлан барьж чадсанаар Хятад, Энэтхэг зэрэг улстай туршлагаа солилцох хэмжээнд хүрчээ. Ингэхийн тулд газрын тосны монополь Пемекс компанитай хамтарч 9.3 тэрбум долларын хөрөнгөөр хүхэр багатай шатахуун үйлдвэрлэж эхэлжээ. 

    Мөн нийтийн тээвэрт хаягдал багатай автобус үйлчлэх болсноор 2005 оноос хойш нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ жилд 80 мянган тонноор багассан байна. Хотын захаар галт тэрэгний зам тавьснаар олон мянган автомашиныг орлож чадсан байна. Хуучин автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хориглож, түлшний найрлаганаас хар тугалгыг хасч, байгалийн хий ашиглан, нийтийн тээврийг хөгжүүлж, газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад үйлдвэрүүдийг нүүлгэх зэрэг олон ажил хэрэгжүүлжээ.

    Энэ бүх ажлын үр дүнд Мехико хот дэлхийн хамгийн бохир хотын жагсаалтыг 1992 онд тэргүүлж байсан бол өнөөдөр 26-р байр хүртлээ ухарсан байна. Харин Монгол улсын нийслэл Улаанбаатар хот энэ жагсаалтын 12-т, Бээжин хот 18-рт бичигдэж байна. Мехико хот нь газар нутгийн хувьд Улаанбаатар хоттой адил хотгор газар, өндөр уулсын дунд оршдог байна.

    Өнөөдөр 1990 онтой харьцуулахад Мехико хотын агаар дахь хар тугалгын хэмжээ 90 хувиар, астма, хорт хавдар үүсгэдэг агаар дахь бичил бодисын хэмжээ 70 хувиар,  озоны хэмжээ 75 хувиар буурчээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй