ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуванцар зооглосон загас таны зоогийн ширээнд

    Science сэтгүүлд Швед улсын Уппсала их сургуулийн судлаачдын бүтээл гарчээ. Доктор Оона Лоннстетийн удирдсан баг “бичил хуванцарын агууламж ихтэй усанд өссөн загас нь цэнгэг усанд боловсорч гүйцсэн загастай харьцуулахад бие жижиг, удаан хөдөлгөөнтэй, оюун ухааны хувьд дутуу байдаг” болохыг тогтоосон байна. Улмаар Шведийн эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүнд бичил хуванцар ашиглахыг бүр мөсөн хориглохыг уриалсан байна. АНУ бичил  хуванцрыг хориглосон анхны улс болсон бөгөөд өндөр хөгжилтэй улс орнууд ч энэ жишгээр өөрчлөгдөхөөр зэхэж байна. Сүүлийн жилүүдэд тэнгисийн усанд хуванцар ихээр хаягдаж байгаа талаар их яригдах болсон. 2050 он гэхэд тэнгисийн усанд загаснаас илүү хуванцар хаягдал олон болно гэсэн мэдээлэл байгаа бол хүн төрөлхтөн жилдээ 8 сая тонн хуванцар хогийг далайд хаядаг гэсэн судалгааг өнгөрсөн онд танилцуулж байсан. Далайд унасан хуванцар хаягдал нь нарны хэт ягаан туяа, давалгааны нөлөөгөөр химийн задралд орж олон жижиг хэсэг болж бутардаг. Үүнээс гадна таван мм ч хүүрэхгүй жижиг хэмжээтэй бичил хуванцарууд загасны хоол тэжээл болж байна. Туршилт судалгааны үед хуванцартай усанд түрс шахахад түрсний 81 хувь нь л амьд үлддэг бол цэвэр усанд шахсан түрсний 96 хувь нь өсч бойжиж байжээ.  Жараахайнууд хуванцар хаягдалд түлхүү идэж байгаа нь балчир хүүхдүүд чипс зэрэг эрүүл бус хоол хүнсэнд дурладагтай адил гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй