ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    6 сарын 1-нд “Амьдралын алтан мөчийг Гэгээнтэнд” хүүхдийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна

     

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Гэгээнтэн Энтертайнмент төв, Эко телевиз хамтран “Амьдралын алтан мөчийг Гэгээнтэнд” задгай талбайн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна.

    Баярын үйл ажиллагаа 11-20 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Урлагийн тоглолтууд, Бяцхан Эко Элч-2016 шагнал гардуулах ажиллагаа, Циркийн үзүүлбэрүүд тоглогдох бөгөөд үлгэрийн баатрууд-амьтадтай хамт зургаа авахуулж дурсгал болгон үлдээх боломжийг хүүхдүүддээ олгоно.

    Урлагийн тоглолтонд Эмоци продакшн, Мөрөөдлийн театр, Дуучин Номин, Солонго, Баярцэнгэл, Бичүү, Мааз хамтлаг, Нэгэн зүгт хамтлаг, Take off хамтлагийнхан оролцоно.

    Мөн Айсмарк, Ангария, Милая-ийнхэн амтатнуудаа, Монос хүнсийнхэн аминдэмлэг ундаа, чихрээ, Гранд принц, Оиший эксрессийнхэн амтат хоолоо, Гранд мэншнийхэн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдээ дэлгэн, өдөржин хүүхэд багачуудад зориулсан хямдрал, урамшуулалтай худалдаа үйлчилгээ явуулах болно.

    Хүүхэд багачуудын шинэ найз Боби Баби хоёр хүүхдүүдийн дунд сонирхотой уралдаан зарлаж, ялагч хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулахаар бэлдэж байна.

    Аав, ээж нар аа, тав тухтай орчинд, хотын төвд хүүхдүүдээ баярлуулахаар зорин ирэхийг урьж байна.

    Мэдээлэл авах утас: 80119630, 88111311 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй