ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таван шүрэн арал усанд идэгдэж алга боллоо

    Далайн түвшин нэмэгдсэнээс Номхон далайд орших Соломоны бүлэг арлууд дундаас таван арал алга болжээ. Соломон улсын хувьд зургаан том, 900 жижиг арлаас тогтдог. Австралийн эрдэмтэд хүний хөлөөс алс хол Номхон далайд орших Соломоны бүлэг арлуудаас хамгийн сүүлд таван арал усанд идэгдэж алга болсныг дэлхий дахинд зарлалаа.Үүнээс гадна зургаан арал усанд идэгдэж, алга болохын ирмэг дээр байна. Эдгээр ургамал ногоотой, шүрэн арлууд дээр загасчид  бууж амардаг байсан ч хүн байнга амьдардаггүй байсан байна. Австралийн Күйнсланд их сургууль Соломон арлууд нь далайн түвшин нэмэгдэх үзэгдэлд өртөж, хамгийн түрүүнд хохирол амсах халуун цэг гэдгийг мэдэгджээ. Номхон далайн яг энэ цэгт далайн түвшин дэлхийн дунджаас гурав дахин их нэмэгддэг онцлогтой. 1947-2014 оны хооронд хиймэл дагуулаас авсан зураг болон агаараас авсан зургууд мөн нутгийн иргэдтэй хийсэн ярилцлагын явцад судлаачид Соломоны арлуудаас таван арал алга болсныг олж тогтоосон байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй