ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирээдүйд ШУ, техникийн чиглэлийн ажиллах хүчний эрэлт өндөр байна

    Сүүлийн гучин жилд хөгжиж буй орнуудад нэг тэрбум шахам хүн хөдөлмөрийн зах зээлд хөл тавьсан байна.

    БНХАУ тэргүүтэй хөгжиж буй улс орнуудад өндөр ур чадвартай ажиллах хүчний эрэлт өндөр харин ур чадвар бага шаардах ажил мэргэжилд эрэлт бага байгаа юм.

    Иймээс 2020 он гэхэд дээд болон бүрэн дунд боловсролтой ажиллах хүчин 13-15 хувиар багасч, харин ур чадваргүй ажилчид буюу боловсролын зэрэггүй ажилчдын нийлүүлэлт эрэлтээсээ 11 хувиар давах тооцоо гарчээ.

    Хятад, Энэтхэг тэргүүтэй Өмнөд Ази, Африк тивийн хөгжиж байгаа улс орнуудын хүн амын дунд хөгшрөлт явагдаж 360 сая хүн хөдөлмөрийн хүчнээс хасагдах юм байна.

    Иймээс хөгжиж буй улс орнуудад шинжлэх ухаан, инженерчлел болон бусад техникийн чиглэлээр суралцсан хүмүүс өндөр эрэлттэй байх юм.

    Түүнчлэн бүрэн дунд болон мэргэжлийн боловсролтой ажилчдын ч эрэлт  өндөрсөнө.

    Нөгөө талаар хөгжиж буй улс орнуудын Засгийн газарт боловсрол, ур чадваргүй иргэдээ ажлын байраар хангах сорилт тулгарах юм байна.

    Хөгжиж буй орнуудын гол төлөөлөл болсон БНХАУ-д бүх шатны удирдагчид, менежерүүд өндөр эрэлттэй байгаа юм.

    2015 оны дүн мэдээллээр гэхэд нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, боловсролын байгууллага, хүний нөөц, хууль зүй, үйлдвэрлэл, худалдаа маркетинг, мэдээллийн технологийн салбарыг удирдах, үйл ажиллагааны гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах, зардал бууруулж, үр дүнг нэмэгдүүлэх чадвартай удирдах ажилтан БНХАУ-д өндөр эрэлттэй байна.

    Харин Хятадад хамгийн өндөр цалинтай ажилд сард 6000 юаниас дээш цалинтай дараах ажлууд багтаж байна.

    Үүнд  техник хангамжийн хөгжүүлэгч, даатгалын мэргэжилтэн, төслийн менежер, зохицуулагч, үл хөдлөх хөрөнгийн салбарын ажилтнууд, програм хангмаж, интернет, системийн мэргэжилтнүүд, худалдааны салбарынхан, хөрөнгө оруулалтын салбарынхан, мэдээллийн технологийн удирдлага, төслийн зохицуулагчид багтаж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй