ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Краснодарский 3352 сортын будааг хүйтэн нөхцөлд тариалах боломжтой

    АНУ-ын Висконсин муж нь эрс тэс дөрвөн улиралтай өвөлдөө хасах 26 хэм хүртэл хүйтэрдэг. Тэгвэл тус улсын хүйтэн нутгуудад ургах чадвартай цагаан будааны сорт гаргаж авахаар ажиллаж байгаа эрдэмтэнд зургаан сарын өмнө 500 мянган ам.долларын тэтгэлэг олгожээ. Дэлхийн хүн амын тэн хагас нь цагаан будаа тогтмол хэрэглэдэг, харин АНУ тэргүүтэй олон улс орон гол төлөв экспортоор авдаг байна. АНУ-ын хувьд Калифорн, Арканзас мужид цагаан будаа тариалдаг. Тэгвэл генетикч, молекул биологич Майкл Шлаппи хүйтэн нөхцөлд ургах тэсвэртэй цагаан будааны сорт гаргаж авахаар ажиллаж байна.

    2015 онд Доктор Шлаппийн баг Висконсин мужийн гурван тариан талбай, оюутны хотхоны барилгын дээвэр дээр будаа амжилттай ургуулсан байна. Хүйтэн нөхцөлд будаа ургуулахын тулд Доктор Шлапп Австрали улсаас Узбекистанд хүртэл ургадаг 200 гаруй сортын цагаан будааг шинжилж, улмаар Краснодарский 3352 сортын цагаан будаа Висконсин мужид хүйтэн цаг агаарт зохицон ургах боломжтой гэж үзжээ. Судалгааны үр дүнг нь улам боловсронгуй болгоход зориулж судлаач Шлаппийн багт АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний хүрээлэнгийн хөдөө аж ахуй хүнс судлал,судалгааны газраас 500 мянган ам.долларын тэтгэлэг олгожээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй