ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Музейн түүхэнд үлдсэн хамгийн том 5 хулгайн хэрэг

    Олон улсын музейн өдрийн тохиолдуулан орчин цагийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн дуулиантай музейн дээрэм, тонуулын тухай хүргэх гэж байна. Бостон хот дахь Изабелла Стьюарт Гарднерийн нэрэмжит музейд 1990 оны 3-р сарын 18-нд болсон ХУЛГАЙ хамгийн томд тооцогддог. Бостоны цагдаагийн дүрд хувирсан хоёр этгээд музейн хоёр харуулыг хуурч, хонгилд түгжээд тухайн үед 500 сая ам.доллараар үнэлэгдэж байсан урлагийн бүтээлүүдийг авч оджээ. Вермер, Рембрант, Моне нарын үнэлж баршгүй уран бүтээл энэ үед алга болж, өнөөдрийг хүртэл олдоогүй байна.

    Энэ явдлаас 10 жилийн дараа буюу 2000 оны Зулсарын баярын өмнөхөн Швед улсын Стокгольм хотын музейн ойролцоо хоёр автомашин дэлбэрсэн байна. Хууль хяналтынхан энэ хэргийг мөрдөж байх зуурт зэвсэглэсэн этгээдүүд Стокгольм хотын музейгээс Рембрантын нэг, Ренойрын хоёр зургийг авч явжээ. Энэ гурван бүтээл нийт 30 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

    2012 Голланд улсын Кунстал музейд Румынын бүлэг этгээдүүд орж Пикассо, Матиссе, Гогин, Моне гарын 24 сая ам.доллараар үнэлэгдэх бүтээлийг хулгайлсан. Харамсалтай нь энэ хэрэгт сэжигтнээр татагдсан Румын залуугийн ээж хүүгээ хамгаалахын тулд хосгүй үнэт уран зургуудыг шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэгт холбогдсон хоёр эрд 6-8 жилийн хорих ял сонссон байна.

    Дэлхийн хамгийн алдартай музейн хулгайн хэргүүдийн 4-рт 1985 оны зулсарын баярын орой Мексикийн Антропологийн музейгээс 140 үнэт эд зүйлс алдагдсан хэрэг орно. Алт, оюу, хаш эдлэл, сармагчин хэлбэртэй ваар зэрэг нь авч явахад авсаархан, жижиг эд зүйлс байсан байна. Энэ дээрмийн үеэр музей 20 сая ам.долларын үнэт үзмэрээ алджээ.

    Тэгвэл 5-рт та бидний сайн мэдэх Мона Лизагийн инээмсэглэл зургийн хулгай орно. Музейн хувцасны шүүгээнд нуугдсан гурван этгээд 1911 онд энэ зургийг хулгайлж, хоёр жилийн дараа бусдад худалдах гэж байдааг баригдаж байжээ. Энэ зургийн нэр дэлхий дахинд тархаж, олонд танигдахад хулгайн хэргийн талаарх хэвлэлийн мэдээлэл ихэд нөлөө үзүүлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй